Гадаад мэдээДЭЛХИЙ

Дэлхийн хамгийн өндөр настай хүн 117 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэжээ

Дэлхийн хамгийн өндөр настай хүн болох Их Британи улсын иргэн Этел Катерхэм нь 117 нас хүрсэн талаар Гиннесийн дээд амжилтын хороо мэдээлжээ. Этел Их Британийн “PA Media” агентлагт “Гэр бүл, найз нөхдийнхөө хамт төрсөн өдрөө сайхан тэмдэглэлээ. Ирэх жил юу авчрахыг харахыг тэсэн ядан хүлээж байна” гэж ярьсан байна.

Дэлхийн хамгийн өндөр настай эрэгтэй болох Жуан Маринью Нету Этелд төрсөн өдрийн мэндчилгээ дэвшүүлсэн гэж Гиннесийн дээд амжилтын хороо мэдэгджээ. Этел дэлхийн хоёр дайн, Титаник хөлөг онгоц живсэн явдал, Оросын хувьсгал, ковидийн цар тахал зэрэг томоохон түүхэн үйл явдлуудыг үзсэн хүн юм.

Өнгөрсөн жил Этел 116 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэсний дараа Их Британийн хаан III Чарльз түүнтэй уулзахаар очиж байсан юм. Тэр үеэр Этел Чарльзыг 21 настай байхад буюу 1969 онд Уэльсийн хунтайжид өргөмжилж байсан үеийг дурсан ярьсан байна. Тэр Чарльзд хандаж “Бүх охид танд л дурлаж, гэрлэхийг хүсдэг байсан” гэж хэлжээ.

Эх сурвалж: CNN

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button