Гадаад мэдээДЭЛХИЙ

Канад АНУ-ын тарифын эсрэг арга хэмжээ авч гаалийн татвар ногдуулна

Канадын Ерөнхий сайд Марк Карни бямба гарагт мэдэгдэхдээ, АНУ-ын ган, цахилгаан бараа болон бусад бүтээгдэхүүний импортод есдүгээр сарын 8-наас эхлэн гаалийн татвар ногдуулна гэжээ. Энэ нь Ерөнхийлөгч Доналд Трампын Канадын бараануудад тавьсан 50 хувийн гаалийн татварт барьж буй хариу арга хэмжээ юм.

Хоёр улс хэдэн өдрийн турш эрчимтэй хэлэлцээ хийсэн ч баасан гарагийн орой гэхэд тохиролцоонд хүрч чадаагүй байна. Талууд шийдэлд хүрч чадаагүй учир Хойд Америкт чөлөөт худалдааг зохицуулдаг АНУ-Мексик-Канадын тохиролцоо хэрхэх бол хэмээн мэргэжилтнүүд асууж эхэллээ.

Тус тохиролцооны ачаар сүүлийн 18 сарын хугацаанд Канадаас АНУ руу экспортолсон бараа бүтээгдэхүүний ихэнх нь татвараас чөлөөлөгдөж байсан юм. Харин Трамп шинэ тарифтаа тохиролцооны хүрээнд гаалийн татвараас чөлөөлөгдөж ирсэн Канадын бүтээгдэхүүнийг ч хамруулсан байна.

Трамп Канадын дарс, тавилга, сүүн бүтээгдэхүүн, цемент, хувцас, загас агнуурын саваа, хоккейн хэрэгсэл зэрэг олон төрлийн бараанд шинээр татвар оноосон байна. Шинэ татварт орсон бараанууд нийтлээ 20 тэрбум ам.долларын үнэ хүрэх юм.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button