Франц, Их Британийн 100 гаруй дипломатч Израил Палестиныг устгаж байна гэж анхааруулжээ
Франц, Их Британийн 100 гаруй дипломатч асан хамтарсан мэдэгдэл гаргахдаа Палестин дэлхий нийтийн нүдэн дээр устаж үгүй болж байна гэжээ. Израилаар Палестиныг улс хэмээн хүлээн зөвшөөрүүлэхийн тулд худалдаа, зэвсгийн нийлүүлэлтийг хориглох зэрэг яаралтай арга хэмжээ авахыг уриалсан тэд уриалсан байна.
Энэ нь хоёр улсын дипломатчид анх удаа ийм өргөн хүрээнд хамтарсан мэдэгдэл гаргаж буй тохиолдол юм. Тэд дипломат байдлаар зөөлөн хэллэг ашиглахаас татгалзаж Израилыг угсаатны цэвэрлэгээ явуулж байна хэмээн буруутгаж, олон улсын хамтын нийгэмлэг Израилыг жинхэнэ ардчилсан улс гэж үзэхээ больж байгааг анхааруулжээ.
Орчин үеийн Ойрх Дорнодын нөхцөл байдал бүрэлдэхэд Их Британи, Франц хоёр чухал үүрэг гүйцэтгэсэн гэдгийг дипломатчид мэдэгдэлдээ онцолсон байна. Мөн Их Британи, Франц 2025 онд Палестиныг улс хэмээн хүлээн зөвшөөрсөн юм. Ийм учир тус хоёр улс Израил болон Палестины ард түмэнд тэгш эрх олгох тал дээр хамтран ажиллах хариуцлагатай гэж дипломатчид бичсэн байна.
Эх сурвалж: The Guardian












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.