Улс төрийн мэдээ

Б.Пүрэвдагвын авьяасыг гаргасан $400 саяын санхүүжилтын $250 сая нь л баталгаажсан

Хотын дарга Б.Пүрэвдагва DJ хийж буй бичлэг нь олон нийтийн сүлжээнд цацагдаад буй. Тэрбээр энэ талаараа "COP17 хурлын үеэр 400 сая ам.доллар одоогийн байдлаар босгоод байна. Гадны хөрөнгө оруулагчдадаа баярласнаа илэрхийлээд хөгжим тавьж өглөө. Австралид оюутан байхдаа хичээлийн хажуугаар DJ хийдэг байсан юм" хэмээн тайлбарласан. Тэгвэл энэ тайлбарт буй 400 сая ам.доллар буюу 1.4 их наяд төгрөгийг хаанаас, ямар төсөлд авахаар болсон тухай мэдээллийг хүргэе.

Тус мөнгөн дүнг нээлттэй мэдээллээр нягталж үзэхэд Даян дэлхийн ногоон хөгжлийн институтээс 250 сая ам.долларын санхүүжилт босгож буйгаас өөр дүн олдохгүй байна.

Тухайлбал, Даян дэлхийн ногоон хөгжлийн институт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа. Ингэснээр 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татах хамтын ажиллагаа эхэлж байна. Энэ нь Улаанбаатар хотыг уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, иргэдэд ээлтэй, ногоон хот болгон хөгжүүлэхэд дөхөм болно гэж үзжээ.

Харин COP17-ын үеэр мөнгөн дүн тусгагдаагүй ч хэд хэдэн санамж бичиг байгуулсан байна.

Нэг. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран гэр хороололд сэргээгдэх эрчим хүчний хангамжийг нэмэгдүүлнэ

Санамж бичиг байгуулснаар НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр Улаанбаатар хотын гэр хорооллын сэргээгдэх эрчим хүчний үйл ажиллагааг өргөжүүлэхэд санхүүжилт татах боломжийг судалж, боломжит санхүүжүүлэгч түншүүдтэй хамтрахад дэмжлэг үзүүлнэ. Мөн олон нийтийн оролцоотой ногоон хөгжлийн загварыг хөгжүүлж, хамтын санхүүжилтээр ногоон цэцэрлэгт хүрээлэн байгуулах, олон улсын сайн туршлагыг нэвтрүүлэх юм.

Хоёр. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар “Альварез энд Марсал” ХХК-тай хамтран ажиллана

COP17-ийн үеэр Хотын дарга нарын чуулга уулзалтыг Улаанбаатар хотод анх удаа зохион байгуулсан. Уулзалтын үеэр олон улсын “Альварез энд Марсал” ХХК-тай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулав.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар тус компанитай хөрөнгө оруулалтын аливаа төслийн бэлэн байдлыг сайжруулах, зөвлөх үйлчилгээ авах, олон улсын санхүүгийн байгууллага, стратегийн хөрөнгө оруулагчидтай харилцаа тогтоох чиглэлд хамтарна. 

Гурав. Түгжрэлийг бууруулах нэг, хоёрдугаар тойрог зам төсөлд “China Central Strategic Advisory Group”-тэй хамтарна

Тус санамж бичгийн хүрээнд дараах төслүүдэд хамтарна.

  • ДЦС5-аас гарах нүүрсний шаталтын хаягдлыг байгальд ээлтэй технологиор дахин боловсруулж, барилгын материал үйлдвэрлэх төсөл,
  • Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэг, хоёрдугаар тойрог зам болон авто замын дэд бүтцийг хөгжүүлэх төсөл,
  • Улаанбаатар хотын нийтийн тээврийн шинэ төрөл, дэд бүтцийг хөгжүүлэх төсөл,
  • Улаанбаатар хотын ногоон дэд бүтэц, хог хаягдлаас эрчим хүч үйлдвэрлэх болон эрчим хүч хуримтлуулах системийг хөгжүүлэх төсөл,
  • Эрчим хүчний хэмнэлттэй, дулаан алдагдалгүй, хэсэгчилсэн дэд бүтцийн шийдэл бүхий амины орон сууцны төсөл зэрэг төслүүдэд судалгаа, ТЭЗҮ, хөрөнгө оруулалт, санхүүжилтийн боломж, технологийн шийдэл, төсөл хэрэгжүүлэх бүтэц, хүний нөөцийн солилцоо болон технологи дамжуулах чиглэлээр хамтарна.

Дөрөв. Улаанбаатарт батарейд суурилсан “Sky shuttle” нийтийн тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхээр “BYD Company Limited” компанитай санамж бичиг байгууллаа

Уг санамж бичгээр дараах дөрвөн технологийг Улаанбаатар хотод нэвтрүүлнэ. Үүнд,

  • Улаанбаатар хотод цахилгаан автомашины хэрэглээг нэмэгдүүлнэ.
  • Цахилгаан автомашиныг түргэн цэнэглэх “Ногоон өртөө”-г олноор байгуулна.
  • Цахилгаан эрчим хүчийг нөөцлөх батарей хураагуур /ВЕSS/,
  • Батарейд суурилсан “Sky shuttle” нийтийн тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх юм.

О.ОНОН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
16 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

400 сая доллар босгосон гэж яриад байхад 250 сая нь л баталгаатай байна гэдэг чинь тоо ярьж сүржигнэхээсээ өмнө баримтаа тодорхой болгох хэрэгтэйг харуулж байна

Зочин
Зочин

Санамж бичиг байгуулсан нь шууд 400 сая доллар дансанд орсон гэсэн үг биш шүү дээ бодит хөрөнгө оруулалт хэд вэ гэдгээ тодорхой хэлэх хэрэгтэй

Зочин
Зочин

250 сая нь todorhoi baihad 400 say gej zaralsan ni joohon heterhii sonsogdoj bna barimtaa il tod bolgomoor yum

Зочин
Зочин

DJ hiisen ni asuudal bish ee harin 400 сая долларын sanhuujilt bosgoson gedeg ni yag yamar shatand yavj bgaag ni l irged medeh heregtei

Зочин
Зочин

Санамж бичиг bol etsiin hurungu oruulalt bish gedgiig oilgoh heregtei sanamj bichigee mungu bosgoson met yarij bolohgui

Зочин
Зочин

Хөрөнгө bosgoson gedeg ugee arai bolgoomjtoi hereglemeer yum 250 саяын batalgaatai medeelel baij 400 say gej helsen ni ergelzee turuulj bna

Зочин
Зочин

COP17 deer olon sanamj bichig baiguulsan ni sain hereg gehdee sanamj bichig bol shuud mungu bish shuu dee bodit ur dun ni l chuhal

Зочин
Зочин

Улаанбаатарын irgeded hamgiin heregtei ni DJ bish tugjrel utaа dulaан aldagdal niitiin teevriin asuudluudaa shiideh mungu ni hezee oroh we gedeg

Зочин
Зочин

250 say dollar hurtel hurungu oruulalt tatna gedeg neg hereg 400 say dollar bosgochihloo gej helh ni uur hereg shuu toogoo yalgaj yarih heregtei

Зочин
Зочин

Гадаадын хөрөнгө оруулагчдад bayarlalaa gej helj bolno harin heden dollar ni batalgaatai heden ni bolomjit sanhuujilt we gedgee davhar helmeer

Зочин
Зочин

Хотын дарга nar goy bichleg zurgaaraa bish heregjisen tusluureeree unelgddg bolohоор ene olon sanamj bichig bodit buteen baiguulalt boloosoi

Зочин
Зочин

400 say dollarin tuhai yariа unen bol eh uusver buriig ni nerleed yamar tusuld heden dollar zartsuulahaa il tod bolgoh heregtei

Зочин
Зочин

Санамж бичиг байгуулсан baiguullaguud olon baina gehdee mungu ni hezee orj irэх we tusul ni hezee ehelh we gedeg ni todorhoi bish

Зочин
Зочин

Хотын даргын DJ hiideg avyaasaas iluu hurungu tatdag avyaas ni heregtei l dee gehdee tatсан mungu ni boditoor batalgaatai baih yostoi

Зочин
Зочин

Иргэд 400 say gesen tom too sonsоod bayarlahaasaa umnu ene mungu zeel uu hurungu oruulalt uu tuslamj uu gedgiig medeh heregtei

Зочин
Зочин

Манай улс уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор дэлхийн томоохон гүрнүүдийн анхааралд өртөж байна. Ямар ч гэсэн хүсээд байдаг хөгжил бол ирэхнээ. Манай хотын дарга гэж нэг хөөрүү юм уулын буга харж унасан бухаа хаяна гэгчээр Туулын хурдны зам одоо хэрэггүй ч гэх шиг, үсэрч харайгаад жинхэнэ төрхөө харуулаад амжив. АН ын дарга мөнгөний үнэр авангуутаа амаа барьж, уур нь хүрээд хамгийн таатай үе гэж хэлээд амаа алгадуулав. Ер нь бол юу л болох юм бол доо. Аяганы хариу өдөртөө, агтны хариу жилдээ гэж ... цаашид юу юугаа тавиад туух юм бол доо. Учрал бол шал дэмий хүн. Эрхбиш ЕӨК үргэлж монголоо гэдэг болохоор энэ цаг үед арай л бодолтой, байр суурьтай л хандах биз гэж л хүлээлт үүсгэхээс.

Холбоотой мэдээ

Back to top button