Улс төрийн мэдээ

О.Цогтгэрэл: Ахмадууд тэтгэвэрт гараад ядуусын эгнээнд шилждэг тогтолцоог өөрчилнө

Ардчилсан намаас “Өөрчилье, бүтээе” үндэсний хөдөлгөөнийг орон даяар эхлүүлж буйгаа албан ёсоор зарлалаа. Энэ үеэр АН-ын дарга, УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл дараах мэдээллийг өглөө.

"“Өөрчилье, бүтээе” хөдөлгөөн бол намын үйл ажиллагааг илэрхийлэх аян биш. Бид намаараа, үндэстнээрээ хөдлөх ёстой цаг ирлээ. Бид мөрөөдөлгүй ард түмэн болоод хувирчээ. Монгол улс түүхий эдээ 96 хувийг шууд гадагшаа гаргадаг. Гаднаас ирж буй бүтээгдэхүүний 90 гаруй хувь нь эцсийн бүтээгдэхүүн байна. Тиймээс бид бүтээдэг ард түмэн байх ёстой. Түүхий эд дээрээ хэрэлддэг зодолддог.

Түүн дээр нь эрх баригчид тоглодог мөнгө тараадаг, иргэдээ санал өгөгч гэж хардаг энэ улс орон хол явахгүй. Монголчуудын мөрөөдөл хаана байна вэ. Өнөөгийн Монгол Улсад засаж, өөрчлөх шаардлагатай олон асуудал хуримтлагдсаныг онцлов. “Өнөөдрийн Монгол залуус, ахмадуудын хүссэн Монгол биш болжээ.

Бидэнд засаж, өөрчлөх ёстой олон зүйл байна. Ахмадууд тэтгэвэрт гараад ядуусын эгнээнд шилждэг тогтолцоог өөрчилнө. Эр цэрэгт мордсон хөвгүүд ээждээ эргэж очдоггүй болсон эмгэнэлт явдлыг таслан зогсооно. Бизнес эрхлэгчдээ дарамталдаг өндөр татвар, зээлийн хүүгийн мөлжлөгийг өөрчилнө. Энэ өөрчлөлтийг Ардчилсан намын манлайллаар, ард түмэнтэйгээ хамт хийнэ. Бидний зорьж буй өөрчлөлтийн зүг чиг бол “Бүтээдэг Монгол”. Ардчилсан нам 2027 оны Ерөнхийлөгчийн сонгууль, 2028 оны УИХ-ын сонгуульд салбар бүрийн 100 шийдэлтэйгээр оролцоно. 1 сая орчим иргэнтэйгээ ойр ажиллаж, монголыг өөрчлөх 100 саналыг тодорхойлж гаргаж ирнэ” гэв.

Т.ЗОЛЗАЯА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Uvsiin hyrgasiin gantumuriin munhzul eruugiin hulgaich narsnii buus

Холбоотой мэдээ

Back to top button