АНУ-ын Тагнуулын төв газрын дарга уулзалт хийхээр Москвад газарджээ
АНУ-ын Тагнуулын төв газрын дарга Жон Рэтклифф мягмар гарагт /2026.08.25/ цэргийн онгоцоор Москвад газардсан гэж “Axios”, “CBS News” агентлаг мэдээлсэн байна. Энэ талаар мэдээлэлтэй эх сурвалжуудын хэлж буйгаар тэрбээр хэд хэдэн уулзалт хийхээр төлөвлөж байгаа аж.
“Flightradar24” сайтаас харвал АНУ-ын зэвсэгт хүчний C-17 Globemaster карго онгоц Вашингтон хотын ойролцоох Эндрюс баазаас ням гарагт /2026.08.23/ хөөрч, Латвийн Ригад зогсож, Москва руу нисжээ. Одоогийн байдлаар ОХУ болон АНУ-ын албан тушаалтнууд Рэтклифф Москвад газардсаныг баталж мэдэгдэл хийгээгүй байна.
Нэгэн эх сурвалж “The Kyiv Independent” сонинд мэдээлэл өгөхдөө Рэтклифф айлчилж байх үед Москва, Санкт-Петербургт өгөх цохилтоо түр зогсоохыг АНУ Украинаас хүссэн гэжээ. Хамгийн сүүлд Тагнуулын төв газрын дарга 2021 оны арваннэгдүгээр сард буюу Украины дайн эхлэхээс өмнө ОХУ-д айлчилж байсан аж. Тухайн Тагнуулын төв газрын даргаар ажиллаж байсан Уильям Бернс ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Николай Патрушевтэй уулзсан юм.
Эх сурвалж: The Moscow Times












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.