Гилэйн Максвелл Эпстейнтэй холбоотой хэргээ хэрэгсэхгүй болгох гэж оролдоод бүтэлгүйтэв
Гилэйн Максвелл 1994-2004 оны хооронд Жеффри Эпстейнд насанд хүрээгүй охидыг зуучилсан хэргээр 20 жилийн хорих ял сонссон байгаа. Тэгвэл тэрбээр хэргээ хэрэгсэхгүй болгох гэж оролдсоныг АНУ-ын дүүргийн шүүгч Паул Энгелмайер няцаасан байна.
Мягмар гарагт /2026.08.25/ нийтлэгдсэн шийдвэрээс харвал шүүгч Паул Гилэйний нэхэмжлэлүүд бүгд эсвэл ихэнх нь үндэслэлгүй гэж үзжээ. Гилэйний дэвшүүлсэн аргументуудын ихэнх нь давж заалдах шатны шүүх дээр унасан гэдгийг Паул хэлсэн байна. Мөн “Epstein Files Transparency Act”-аар энэ жил гарч ирсэн шинэ баримтууд доторх нотлох баримтуудын ихэнх нь хамааралгүй гэдгийг тэр онцолжээ. Харин ч шинэ нотлох баримтууд түүний эсэргүүцэж буй хуулийн шийдвэр зөв байсныг баталж байна гэж Паул бичсэн юм.
Гилэйн хүнд хэргээр ял сонссон ч хөнгөн дэглэмтэй шоронд хоригдож буй. Тэрбээр өнгөрсөн жилийн долоодугаар сард АНУ-ын Ерөнхий прокурорын орлогч Тодд Бланчтай уулзсаны дараа түүнийг хөнгөн дэглэмтэй шорон руу шилжүүлсэн байдаг. Одоо Тодд АНУ-ын ерөнхий прокуророор ажиллаж байгаа билээ.
Эх сурвалж: The Guardian, Reuters












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.