С.Жавхлан "Зорьж очсон уран бүтээлчдийг дэмжсэнгүй", С.Анхбаяр "Төрийн албан хаагчдад билет шахахгүй" хэмээн маргав
МУАЖ, дуучин С.Жавхлан өөрийн цахим хуудастаа Увс аймгийн Засаг дарга, Засаг даргын орлогч нарыг огцруулахын тулд эцсээ хүртэл явна хэмээн шууд дамжуулалт хийх үеэрээ хэлсэн билээ.
Тэрбээр, Халимаг Улсын "Бамба цэцэг" театрын уран бүтээлчдийг Увс аймагт урьсан бөгөөд Улаангом хотод энэ сарын 26-ны өдөр Ойрад театрт бие даасан бүрэн хэмжээний тоглолтоо толилуулсан ч үзэж сонирхохоор 7-8 хүн л ирсэн талаар шүүмжилсэн юм. "Холоос, 7000 км алсаас 50 хүний бүрэлдэхүүнтэй баг зорьж очиход С.Жавхлан сурталчилсан учраас үзүүлээгүй юм уу. Увс аймгийн засаг даргыг огцортол нь би явна" хэмээн уурсав.
Харин түүний бичлэгийн хариуд, Увс аймгийн Засаг даргын орлогч С.Анхбаяр "Өөрөө уриалаад хоёр дуу дуулсан бол бүгд үзэх байсан даа. Төрийн албан хаагчдад билет шахаж чадахгүй" хэмээн өөрийн Х хуудастаа бичжээ.
Өмнө нь дуучин Б.Амархүү Увс аймагт аялан тоглолтоо хийх үеэр "Ойрад" театрын удирдлагуудын үйл ажиллагааг шүүмжилж, улмаар аймгийн Засаг даргын орлогч С.Анхбаяртай мөн л цахим сүлжээнд маргалдаж байсан юм.
Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ удаа засгийн зөв, төрийн албан хаагчдад билет шахна гэж юу байдаг юм. Авч байгаа цалин нь ч хэд бил ээ.
Дэмжчихэд яахав дээ холоос зорьж ирж бхад мулгуунууд
аймаар тэнэг залуу юмаа тэр анх хэн гээд .хүн зөрүүд байж болно дайсагнадаг хонзогнодог байж болно жавхланд дургүй байж болно гэхдээ тэр Халимагууд тэр холоос зориод ирж байхад нь арай ч дээ.Дөрвөд хүн хүн биш гэж үүнийг л хэлсэн юм байна.Хүн чанаргүй,увайгүй муухай хүмүүс гэдгээ баталж байна