НИЙГЭМНийгэм мэдээ

С.Тулга Монголын сагсыг шүүмжилж, Ц.Шаравжамц өмөөрөв

Өчигдөр Монголын сагсан бөмбөгийн шигшээ баг "FIBA ASIS Cup-2029" тэмцээний нэгдүгээр шатны сүүлийн тоглолтоо Тайланд улсын эсрэг хийж 69-66 гэсэн онооны харьцаатайгаар ялагдал хүлээсэн. Ингэснээр манай улсын шигшээ баг D хэсэгт 2-1 гэсэн амжилтаар дараагийн шатанд шалгарсан.

Тоглолтын дараа МУГД С.Тулга болон МУГТ Ц.Шаравжамц нар маргав. Хоёр гавьяат маргасны учир нь шигшээ баг болон сагсны холбооноос үүсэв.

Тухайлбал Тайланд, Монголын тоглолтын дараа МУГД С.Тулга өөрийн цахим хуудаснаа "Монголын үндэсний шигшээ баг албан ёсны FIBA5x5 тоглолтод 12 тоглож 9 хожигдол 3 хожил авсан. Хожсон улсууд нь Гуам, Фижи, Вьетнам. Хамгийн гол нь Монголд байдаг хорчин хэдэн багш, дарга, ноёд дасгалжуулагч нартай нийлж байгаад намайгаа огт танихгүй байж их хорлосон" хэмээн бичсэн

Үүний хариуд МУГТ Ц.Шаравжамц "Мэдрэлтэйд байгаарай. Зүгээр мөрөөрөө багаа л дасгалжуулаад явж бай л даа. Шигшээ ч гэх шиг мөрөөдлөө боль дүү минь. Шигшээгийн дасгалжуулагч муу байсан ч чамтай ном хаялцах хэмжээний дорд хүн байдаггүй юм. Холбоогоо муулаад байх юм. Энэ холбоо шиг сайн ажиллаж байгаа холбоо Монголын түүхэнд байгаагүй шүү" хэмээн бичсэн. Удалгүй Ц.Шаравжамц тус постоо устгаж "Өчигдөр уурандаа баахан буруу пост бичсэн байна. Эхнэртээ загнуулаад устгалаа" гэх утгатай тайлбар хийсэн юм.

Нөгөө талаас С.Тулга хооронды бичсэн зурвасыг ил болгов. Тухайлбал, МУГТ Ц.Шаравжамц "Олон жил гомдож явсан гомдлоо тайлсан юм байна. Муу санаа байхгүй шүү. Зүгээр мэндтэй, устай явъя" гэжээ.

Б.САНАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button