Улсын начин Н.Амгаланбаатар, аймгийн арслан М.Баасанжав нар хүрэл медаль хүртлээ
"Дэлхийн нүүдэлчдийн VI их наадам" Киргиз Улсын Бишкек болон Чолпон-Ата хотод үргэлжилж байна. Тус наадамд 113 орны 3500 гаруй төлөөлөгч оролцож, угсаатны болон уламжлалт спортын 43 төрөлд өрсөлдөж буй.
Тэгвэл Улсын начин Н.Амгаланбаатар Алыш бөхийн фрийстайл төрөлд өрсөлдөн хүрэл медаль хүртлээ. Тэрбээр эхний тойрогт Бенин, 2-р тойрогт Недерланд, шөвгийн 8-д Беларус улсын бөхийг ялж, хагас шигшээд Киргиз улсын бөхөд ялагдал хүлээснээр хүрэл медаль хүртсэн байна.
Алыш буюу бүстэй бөхийн +100кг жинд Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын харьяат аймгийн арслан М.Баасанжав хүрэл медалийн эзэн боллоо. Түүний хувьд Азербайжан, дараа нь Беларусын бөхийг ялж, хагас шигшээд Молдавын бөхөд ялагдсан байна.

Энэ жилийн наадмын онцлог нь Монголын үндэсний бөхийг албан ёсоор тэмцээний хөтөлбөрт багтаасан явдал байв. Монгол Улс тус наадамд спортын 27 төрөлд 47 тамирчин, нийт 135 хүний бүрэлдэхүүнтэй оролцож буй юм.
Б.САНАА











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.