НИЙГЭМНийгэм мэдээ

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид бүрэн бүрэлдэхүүнээрээ Петербургт ажиллаж байна

ОХУ-ын Санкт-Петербург хотын Александринскийн олон улсын театрын фестивалийг нээхээр УДЭТ-ийн уран бүтээлчид бүрэн бүрэлдэхүүнээрээ очоод байна. Урын сан болон түүхэн байр сууриараа дэлхийн шилдэг таван театрын нэгд зүй ёсоор тооцогддог, оросын театрын ертөнцөд тэргүүлэгч байр суурьтай, “Александринский театр”-т Монголын төр ёсны түүх, Хүннү гүрний тухай өгүүлэх “Тэнгэрийн хүү” жүжгийг есдүгээр сарын 4, 5-ны өдөр тоглох бөгөөд тасалбар нь аль хэдийнэ зарагдаж дуусчээ.

Оросын Үндэсний Драмын театр буюу Александрийский театраас 17 дахь удаагаа зохион байгуулж буй энэхүү фестивалийн нээлтийн жүжгээр УДЭТ-ийн бүтээл, Ц.Цогнэмэхийн зохиол, Н.Наранбаатарын найруулга “Тэнгэрийн хүү” жүжиг албан ёсоор сонгогдсон юм. "Александринский" олон улсын театрын фестиваль нь 2006 онд анх зохион байгуулагдсан бөгөөд уламжлалт болон орчин үеийн театрын урлагийн хөгжлийг дэмжих, олон улсын соёлын солилцоог өргөжүүлэх зорилготой дэлхийн театрын чиг хандлагыг тодорхойлогч фестивалиудын нэг юм.

Наймдугаар сарын 30-наас аравдугаар сарын 11-ний хооронд үргэлжлэх уг фестиваль нь Александрийнскийн театрын түүхт 270 жилийн ойтой давхцаж буйгаараа онцлог юм.

Б.САНАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button