НИЙГЭМНийгэм мэдээ
Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
Хөдөлмөр нийгмийн халамжийн үйлчилгээний ерөнхий газраас энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийн танилцууллаа. Тухайлбал, энэ сарын 15, 24-нд ахмад настны тэтгэвэр, энэ сарын 17-нд хүүхдийн мөнгийг олгох аж.
Түүнчлэн,
- Асаргааны тэтгэмж- Есдүгээр сарын 15, 24-нд
- Амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж- Есдүгээр сарын 15, 24
- Онцгой тохиолдлын мөнгөн тэтгэмж- Есдүгээр сарын 15
- Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд олгох дэмжлэг, хөнгөлөлт- Есдүгээр сарын 15, 24-нд
- Алдар цолтон ахмад настанд олгох хөнгөлөлт, тусламж- Есдүгээр сарын 15, 24-нд
- Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ- Есдүгээр сарын 15, 24-нд
- Хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээ- Есдүгээр сарын 15-нд
- Эхийн алдар одонгийн мөнгөн тусламж- Есдүгээр сарын 24-нд
- Насны хишиг- Есдүгээр сарын 24-нд
- Хүүхдийн мөнгөн тэтгэмж- Есдүгээр сарын 17-нд
- Эх, эцэг, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт олгох тэтгэмж- Есдүгээр сарын 17-нд тус тус олгох юм байна.
Б.САНАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.