Сэрэмжлүүлэг: Уулаараа нойтон цас орж, ихэнх нутгаар эрс сэрүүснэ
Цаг агаарын аюулт, гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдээ:
03-04-нд шилжих шөнө Завхан, Хөвсгөлийн нутгаар хөрсөн дээр -5 градус давж цочир хүйтэрнэ. Мөн 03-04-нд шилжих шөнө Увсын Өмнөд, Архангай аймгийн баруун хойд хэсгээр хөрсөн дээр 0 градус давж цочир хүйтэрнэ.
Малчид, хадланчид, тариаланчдын анхааралд:
04-нд төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, уулаараа нойтон цас орж, ихэнх нутгаар эрс сэрүүсэхийг анхааруулж байна.
09-р сарын 03-ны 20 цагаас 09-р сарын 04-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө төв болон говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй
Салхи: Нутгийн зүүн хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал хээрийн нутгаар зарим үед секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Ихэнх нутгаар сэрүүсэж шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр -4...+1 градус, говийн бүс нутгийн зүүн хэсэг, Дорнод-Монголын тал нутгаар +15...+20 градус, говийн бүс нутгийн баруун хэсэг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Онон, Улз голын хөндйигөөр +8...+13 градус, бусад нутгаар +3...+8 градус дулаан, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн-Бэлчир орчим, Туул, Тэрэлж, Идэр, Тэс голын хөндийгөөр +13…+18 градус, говийн бүс нутгийн баруун хэсгээр +22…+27 градус, говийн бүс нутгийн зүүн хэсэг, Дорнод-Монголын тал нутгаар +27...+32 градус, бусад нутгаар +17…+22 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +10...+12 градус, өдөртөө сэрүүсэж +16...+18 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн бороо, өдөртөө аадар бороо орно. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +8...+10 градус, өдөртөө сэрүүсэж +16...+18 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө +4...+6 градус, өдөртөө сэрүүсэж +14...+16 градус дулаан байна.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.