Оюу Толгой ХХК: Цахилгаан тасарсны улмаас уурхайн гүнд гацсан ажилчдыг аюулгүй гаргасан
Энэ сарын 3-ны өдрийн 18.00 цагийн орчимд Оюу толгойн гүний уурхайгаас газрын гадарга руу гарахаар өргүүрт орсон 61 ажилтан 1226 метрийн гүнд гацсан осол гарсан байна. Ажилчид нийт зургаан цагийн турш газрын гүнд гацсан аж.
Энэ тухай Оюу толгой ХХК "Есдүгээр сарын 3-ны орой цахилгаан тасарсны улмаас гүний уурхайд ажиллаж байсан ажилтнуудыг газрын гадарга руу гаргах явцад хүндрэл гарч, удааширсан. Гэхдээ тухайн үед гүнд байсан бүх ажилчдыг аюулгүй гадарга руу гаргаж чадсан бөгөөд нэг ч хүн бэртэж гэмтээгүй.
Өргүүрийг хэвийн ажиллагаанд оруулах явцад нэмэлт хүндрэл гарсан ч манай баг аюулгүй, нягт нямбай ажиллаж, асуудлыг шийдвэрлэж чадсан. Энэ бүх хугацаанд уурхайд аюулгүй байдлын ямар нэгэн эрсдэл гараагүй.
"Оюу толгой" болон гэрээт түнш байгууллагуудын удирдлага, аюулгүй ажиллагаа болон гүний уурхайн үйл ажиллагааны багууд ажилтнуудтайгаа тогтмол уулзаж ярилцан, шаардлагатай дэмжлэгийг үзүүлсэн. Бид болсон үйл явдлын шалтгаан нөхцөлийг нарийвчлан судалж, юу болсныг илүү ойлгож, шаардлагатай сайжруулалтуудыг авч хэрэгжүүлэхээр ажиллаж байна" гэлээ.
Б.САНАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хайшаа юм бэ? Аваарын эх үүсгүүр байдаггүй юм уу? Эсвэл бэлэн байдалд ажилладаггүй? Энэ том уурхай арай хариуцлаггүй юу аан?