НИЙГЭМНийгэм мэдээ

Өнөөдрийн байдлаар 17 сум шатахуунгүй байна

Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан шатахууны хангамж, түгээлтийг нэмэгдүүлэх үүрэг бүхий шуурхай штабын ээлжит хурал болж, АҮЭБЯ-ны ТНБД Б.Дашпүрэв удирдан зохион байгуулсан байна. Хурлаар хөдөө орон нутгийн түвшинд шатахуунгүй байгаа 17 суманд хангамжийг түргэн шуурхай хүргэх болоод ачаалал нэмэгдэж байгаа аймгуудад анхаарал хандуулахыг АМГТГ болоод Нефтийн бүтээгдэхүүн импортлогч аж ахуй нэгжүүдэд сануулж, тодорхой үүргийг өгчээ.

Есдүгээр сарын эхний долоо хоногийн байдлаар Монгол Улсад АИ92 – 16651 тонн, АИ98- 120 тонн, Дизель түлш- 46000 тонн, Онгоцны түлш-1790 тонн тус тус орж ирээд байна.

Хөдөө, орон нутгийн хэмжээнд 1 ШТС-д дунджаар 56 машины хүлээгдэлтэй байгаа бол Булган- 98, Дорнод – 100, Дундговь – 90, Өмнөговь – 90, Сүхбаатар – 195 машины хүлээгдэлтэй, ачаалал өндөрт тооцогдож байна. Мөн өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт Улсын хэмжээнд 30 суманд шатахуун байхгүй гэсэн мэдээлэл байсан бол амралтын өдрүүдэд орон нутагт чиглэсэн хангамжуудыг нэмэгдүүлсээр өнөөдөр өглөөний байдлаар 17 сумын ШТС-д хангамж хараахан очиж амжаагүй байна гэсэн мэдээлэлтэй байна. Иймээс ачаалал өндөр Булган, Дорнод, Дундговь, Өмнөговь, Сүхбаатар аймгуудад шатахууны хангамжийг нэмэгдүүлэхийн сацуу нэр бүхий 17 сумын шатахуунаар түргэн хугацаанд хангах үүрэг өгсөн байна.

Түүнчлэн газар тариалангийн салбарын намрын ажил эхэлсэнтэй холбоотойгоор Сэлэнгэ, Дархан-Уул, Төв, Увс зэрэг газар тариалангийн үйлдвэрлэл давамгайлсан аймгуудад автобензин, дизель түлшний хангамжийг нэмэгдүүлж ажиллах үүрэг өгсөн аж.

Б.САНАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud

Холбоотой мэдээ

Back to top button