Гадаад мэдээДЭЛХИЙ

Ши Жиньпин “BRICS” холбоо Ойрх Дорнодын дайныг зогсооход зуучлагчаар ажиллах хэрэгтэй гэжээ

БНХАУ-ын дарга Ши Жиньпин “BRICS”-ийн орнуудыг Ойрх Дорнодын дайныг зогсооход зуучлагчаар ажиллахыг уриалсан байна. Тэрбээр бямба гарагт /2026.09.12/ Энэтхэгийн Шинэ Дели хотод болсон тус холбооны дээд хэмжээний уулзалтад үг хэлэхдээ ингэж хэлжээ. Бээжин энэ чиглэлээр БРИКС-ийн бусад гишүүн оронтой хамтран ажиллана гэж Ши Жиньпин мэдэгдсэн байна. Ойрх Дорнодод болж буй дайн олон улсын нийгэмлэгийн нийтлэг ашиг сонирхолд нийцэхгүй гэж тэр хэлжээ.

“BRICS” холбоог анх 2009 онд Бразил, ОХУ, Энэтхэг, Хятад, Өмнөд Африк байгуулж байсан билээ. Үүсгэн байгуулагдсанаас хойш тус холбоонд Египет, Этиоп, Индонез, Иран, АНЭУ гишүүнээр элссэн байна. “BRICS” нь АНУ болон барууны холбоотнууд олон улсад давамгай байр суурьтай нөхцөл байдлыг өөрчлөх зорилготой байгуулагдсан юм. Тус бүлгийн гишүүн орнууд дэлхийн хүн амын 40 гаруй хувь болон эдийн засгийн дөрөвний нэгийг бүрдүүлдэг байна. БНХАУ ирэх онд “BRICS”-ийн даргын үүргийг хүлээн авч, тус бүлгийн 19 дэх дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах төлөвтэй байгаа юм.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button