Нийгмийн

Шахмал түлш борлуулах 446 цэг маргаашаас ажиллана

Маргааш буюу есдүгээр сарын 15-наас эхэлж, шахмал түлшийг худалдаанд гаргана. Нийслэлийн долоон дүүргийн хэмжээнд шахмал түлш борлуулах 500 цэг ажиллуулахаар шийдвэрлэсэн байна. Үүнээс 446 нь байнгын ажиллагаатай, 54 нь нөөц цэг байх юм.

Түлш борлуулах цэг ажиллуулах 734 хүсэлт ирүүлснээс 446 иргэнтэй гурвалсан гэрээ байгуулж, худалдаа эхлүүлэхэд бэлэн болжээ. Борлуулалтын цэгүүдийг сонгон шалгаруулахдаа дүүргүүдийн Агаарын бохирдлын эсрэг тэмцэх тасаг, хороодоос санал авч, дүүргийн төлөөлөл болон “Тавантолгой түлш” ХХК-ийн ажилтнуудаас бүрдсэн ажлын хэсэг газар дээр нь ажилласан байна.

25 килограммын савлагаатай нэг шуудай шахмал түлш 3,750 төгрөгөөр худалдаалагдана. Энэ жил айл өрхүүдэд 300 мянга гаруй тонн хагас коксон түлш, 80 мянган тонн шахмал түлш борлуулах бол аж ахуйн нэгжүүдэд 40 мянган тонн савласан мидлинг нийлүүлэхээр төлөвлөжээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button