"НӨАТ-ын хууль монопол компаниудад давуу боломж олгож байна"

НӨАТ төлөгчдийн эрх ашгийг хамгаалах "Тэгш шинэчлэл 13.10” холбооноос НӨАТ-ын хууль монопол компаниудад давуу боломж олгож байгаа талаар мэдээлэл хийлээ.
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13.1.17-д Монгол Улсын нутаг дэвсгэрт дотоодын түүхий эдээр боловсруулан дотооддоо борлуулсан сүү, сүүн бүтээгдэхүүнийг НӨАТ-аас чөлөөлсөн. Гэтэл энэ хуулийн заалт Номин, И-март, Миний дэлгүүр, Оргил зэрэг дэлгүүрт үйлчилдэг. Харин бусад хүнсний дэлгүүрт үйлчилдэггүй.
НӨАТ-аас мах, сүү, гурил, хүнсний ногоог чөлөөлнө гэдэг нь иргэдэд хямд үнээр өдөр тутмын өргөн хэрэглээний бүтээгдэхүүнийг хүргэх зорилготой батлагдсан. Гэтэл энэ хууль нь том монопол компаниудыг дэмжсэн хөшүүрэг болж иргэд дурын дэлгүүрээс НӨАТ-гүй үнээр дээрх бүтээгдэхүүнийг худалдан авч чадахгүй байгаа нь иргэн бүрийн эрхийг зөрчиж байгаа явдал юм.
Мөн жижиг бизнес эрхлэгчдийн шударга өрсөлдөх боломжийг үгүй хийж байна. НӨАТ-ын тухай хуулийн 13.10 дахь хэсгийг хүчингүй болгуулах эсвэл тэгш бус байдлыг арилгах өөрчлөлт оруулахаар хуулийн төсөл санаачлан өргөн барих ажлын хэсэг ажиллаад эхэлсэн. Хуулийн төсөл боловсруулахад хуульч, судалгааны багийн ажлын хөлс, судалгаа, асуулга, дата нэгтгэлд 40 гаруй сая төгрөгийн зардал гарах тооцоо гарсан. Энэ зардлыг бизнес эрхлэгчид өөрсдөө босгож, асуудлаа шийдвэрлүүлэх хүртлээ ажиллана гэж мэдээллээ.










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.