НИЙГЭМ
“Цалинтай ээж”-ийн тэтгэмжийг 200 мянган төгрөг болгох өргөдөл санаачилжээ
“Цалинтай ээж”-ийн тэтгэмжийг 200 мянган төгрөг болгох өргөдөл санаачилжээ Иргэн Б.Цэрэннадмид “Цалинтай ээж” хөтөлбөрийн тэтгэмжийг 0-4 насны хүүхэд бүрд 200 мянган төгрөг болгон нэмэгдүүлэх саналыг өргөдөл хэлбэрээр санаачилжээ.
Тодруулбал, дөрөв хүртэлх насны хүүхдээ асарч буй эхчүүдэд олгодог уг тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлж, хүүхэд бүрд 200 мянган төгрөг олгох талаар төрд санал хүргүүлэхээр өргөдөл гаргаж байгаа аж. Одоогоор энэ нь иргэний санаачилсан өргөдөл, санал бөгөөд тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлсэн шийдвэр гараагүй байна. “Цалинтай ээж” хөтөлбөрийн тэтгэмж нь одоо мөрдөж буй нийгмийн халамжийн тогтолцооны нэг хэсэг юм.










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.