Х.Баасанжаргал: Л.Энх-Амгалаан 50 тэрбумын задаргаагаа гаргаж ир!

2026 оны төсвийн тодотголын хүрээнд “Гэрт ойр сургууль” төсөлд 50 тэрбумын санхүүжилт товлосон байсны 12 тэрбум буюу 24 хувь нь 5 хувийн сургуульд зориулагдсан байсныг Өргөдлийн байнгын хорооноос мэдээлсэн юм. Одоогоор уг 50 тэрбум төгрөгний 12 тэрбумыг хувийн сургуулиудад зарцуулахаар төсөвлөсөн байснаа Боловсролын яам, Сангийн яам аль аль нь эргэж залруулаагүй байгаа тухай УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал мэдээллээ.
Тэрбээр:
"Энэ төсвийн нарийн задаргаа, гэдэс дотрыг ил гаргах боломж олгохгүй байна. Энэ төсвийн агуулга руу өнгийх боломжийг өгөхгүй байна. Нийт 50 тэрбум төгрөг Өргөдлийн байнгын хороонд ирснээс хувийн 5 сургуульд 12 тэрбум зарцуулна гэх баримт нэр устайгаа байсан. Энэ мэдээлэл нь худал бол үүнийг залруулсан мэдээлэл Өргөдлийн байнгын хороонд өгөөгүй байгаа. Боловсролын яам нь ч, Сангийн яам нь ч тэр. Тэгсэн хэрнээ асуудлыг өөр тийш нь гуйвуулаад байна. 12 тэрбум гэдэг бага мөнгө биш. За яах вэ дээ нэг тэрбум, за яах вэ дээ 2 тэрбум гэж бид хандмааргүй байна" хэмээн мэдэгдлээ.
Өнөөдөр 6-р ангийн хүүхэд номын худалдаан дээрээс 180-200 мянган төгрөгөөр багц номоо худалдаж авч байгаа нь нийгмийн бодит байдал. Сурах бичгээ ч авах боломжгүй олон айлын хүүхдүүдэд зориулагдаж болох ийм хэмжээний мөнгийг яг юунд, юуны учир зориулж төсөвлөөд байгааг Х.Баасанжаргал гишүүнээс гадна ард иргэд ч мэдэх хүслэнтэй байна. Цаашлаад уг 50 тэрбумын задаргааг тодруулах гэхээр Засгийн газрыг унагах гэлээ, хуйвалдаан зохион байгууллаа хэмээн гөрдөөд байгаа тухай хэллээ.
Тэрбээр:
"Бид ирцэнд ороод хуралдлаа гэхэд би хувьдаа энэ асуудал дээр цөөнх болно. Бидний хүүхдүүдийн боловсролд зарцуулах ёстой мөнгө шүү дээ. Ийм төсвийн тодотголыг, ийм хэлэлцүүлгийг хүлээн зөвшөөрч чадахгүй.
Тойргийн гишүүд өөрсдийнхөө тойрогт төсөв тавиулахын тулд Засгийн газартай хуйвалдаанд орж буйг нь илчлэхээр жагсаалтын гишүүдээ ад үзээд байх юм. Жагсаалтын ч бай, тойргийн ч бай УИХ-ын гишүүд бүгд ижил тэнцүү эрхтэй байх ёстой. Хэдэн эмэгтэй гишүүд хуйвалдаан хийсэн мэт болгож хувиргаж байна.
Сошиал орчинд биднийг хуралдаа орохгүй байна гэж буруутгасан мэдээллүүдийг түгээж уучлал гуйлгахаар улайрч байгаа. Үүний цаад утга нь улс төрийн акц" хэмээн байр сууриа илэрхийллээ.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Мэдлэг чадваргүй. Ийм хүмүүс ажилтгацаах юмаа
Поп хужаа Энх-амгалан бол Засгаа хорлож байгаа Хоролмаа юм.