НИЙГЭМНийгэм мэдээ

ШТС-ын ажилтнуудын өглөөний ээлж хүлээлцэх цагийг 11.00 болгон хойшлуулна

Шатахууны шуурхай штаб өнөөдөр хуралдаж, шатахууны татан авалт, нийлүүлэлт, түгээлтийн нөхцөл байдлыг хэлэлцсэн тухайгаа мэдээлэв.

Зарим ШТС-ын хувьд өглөөний оргил ачааллын үеэр буюу 08.30-09.00 цагаас ажилтнуудын ээлж солилцох үе давхцаж таардаг тул шатахуун олгохоо түр зогсоодог байна. Энэ нь автомашины оочер дараалалд нэрмээс болж, замын хөдөлгөөний ачааллыг нэмэгдүүлж байгаа тул ээлж хүлээлцэх цагийг 11.00 болгон өөрчлөхөөр шийдвэрлэжээ.

Ингэснээр иргэд ажил, сургуульдаа зорчдог өглөөний оргил цагаар шатахуун түгээлтийг тасалдуулахгүй байх боломжтой гэж үзсэн байна. Арга ядсан, түр зуурын шийдэл боловч шинэ зохицуулалтыг мөрдөж ажиллахыг холбогдох аж ахуйн нэгжүүдэд үүрэг болгосон гэж Шатахууны шуурхай штабаас мэдээлэв.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button