Монгол-Японы хот байгуулалтын хөгжлийн форум боллоо

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, Эдийн засгийн хөгжлийн яам, Япон Улсын Газар, дэд бүтэц, тээвэр, аялал жуулчлалын яам, “Алмек корпораци”, “20 минутын хот” хөгжлийн төв хамтран Монгол-Японы хот байгуулалтын хөгжлийн форумыг зохион байгууллаа.
Форум нь манай улсын хот байгуулалт, орон сууцны хэрэгцээг Япон Улсын дэвшилтэт туршлага, технологи, хөрөнгө оруулалтын боломжтой уялдуулж, хамтран хэрэгжүүлэх төслүүдийн үндэс суурийг бүрдүүлэх зорилготой. Мөн цаашид Монгол Улсад хэрэгжүүлэх боломжтой төсөл, санаачилгыг тодорхойлж, талуудын оролцоо, хамтын ажиллагааны чиглэл болон хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэх юм.
“Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төслийг амжилттай хэрэгжүүлэхэд үндэслэлтэй судалгаа, оновчтой төлөвлөлт, бодитой санхүүгийн тооцоо чухал ач холбогдолтой. Өнөөдрийн хэлэлцүүлгээр хамтран хөгжүүлэх боломжтой төслүүдээ тодорхойлж, тэдгээрийг хөрөнгө оруулалтад бэлтгэхэд шаардлагатай судалгаа, санхүүжилтийн шийдэл болон цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар нэгдсэн ойлголтод хүрнэ гэдэгт итгэлтэй байна. Бидний хамтын ажиллагааны үр дүн иргэдийн амьдрах орчны чанар, орон сууцны хүртээмж, төрийн болон нийгмийн үйлчилгээний хүртээмжид бодит ахиц авчрах учиртай" хэмээн ХББОСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга М.Баяраа форумыг нээж хэлсэн үгэндээ онцолжээ.
Энэ үеэр Монголын талаас “Орон сууцны бодлогын тухай” танилцуулж, “Орон сууцны төсөл хэрэгжүүлэх боломж”, “20 минутын хот” зэрэг төр хувийн хэвшлийн түншлэлээр санал болгож буй төслийн танилцуулгыг хийсэн байна.










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
АВИЛГА ХОРООЛОЛ ЯАЖ БАРЬСАНАА, БАС ЯМАР СТАНДАРТААР БАРИЛГУУДАА БАРЬДАГАА, ТЭГЭЭД ЭНЭ ХОТ ТӨЛӨВЛӨЛТӨӨ ЯАЖ ХИЙДГЭЭ САЙН ЯРИХ ХЭРЭГТЭЙ Ш ДЭЭ. ЯПОНЧУУДААС ДАНДАА СУРНА ГЭЖ ЮУ БАЙДАГ ЮМ. АДИЛХАН БАС ЧАДДАГ ЮМАА ЗААХ Л ХЭРЭГТЭЙ.