НИЙГЭМ

Монголчууд эх орондоо гар утасны нян бактери устгагч үйлдвэрлэж байна

Гар утасны гадаргуу дээр нийтийн бие засах газрынхаас 18 дахин их нян байдаг гэх судалгааг ХӨСҮТ-ийн эмч нар хийжээ. Бид нийтийн бие засах газрын гадаргууд хэзээ ч хүрэхгүй мөртлөө утсандаа өдөрт дунджаар 150 гаруй удаа хүрдэг аж.

Ингэхдээ ихэвчлэн идэж, ууж байхдаа утсаараа оролддог. Хэдий гараа сайтар угаасан ч утсаа ариутгалгүй оролдсон л бол ахиад л суултуур барьсантай адил бохирдоно гэсэн үг.

ХӨСҮТ-ийн эмч нарын хийсэн судалгаагаар гар утсыг цэвэрлэхийн өмнө ба дараа тэжээлт орчинд үржих нянгийн хэмжээ харилцан адилгүй байсан бөгөөд зөвхөн дэлгэц дээрээс авсан сорьцонд л гэхэд гэдэсний болон өөр төрлийн өвчин үүсгэгч маш их нян ихээр ургасан байв. Иймээс гараа угаах тоолонд утсаа ч ариутгаж цэвэрлэх шаардлага гарч байгаа юм.

Харин энэ үед Монголчууд эх орондоо гар утасны нян бактерийг 100 хувь устгадаг хөвөн алчуур үйлдвэрлэж эхэлжээ. Зөвхөн гар утас гэлтгүй компьютерийн гар, удирдлага, “хулгана”, нүдний шил зэргийг ариутгах боломжтой энэ хөвөн даавууг “NLP” компани технологийг нь судлан, үйлдвэрлэлд нэвтрүүлсэн аж.

Эх орондоо үйдвэрлэсэн нян бактери устгагч нь Монос, Маго фармын эмийн сангуудаар болон Номин супермаркет, Circle K-ийн сүлжээ дэлгүүрүүдээр 50 ширхэг нь 2650 төгрөгөөр худалдаалагдаж байна.

Гаднын улс орнуудад иргэд ихэвчлэн гар утсыг халдваргүйжүүлэгч багажийг хэрэглэдэг. Харин манай улсад энэ төрлийн соёл төдийлөн нэвтрээгүй байгаа.

Тиймээс ч ХӨСҮТ-өөс иргэдийг гэрийн нөхцөл цэвэр ус, спиртийг тус бүр нэг хувиар холин, зөөлөн алчууранд шингээж арчихыг зөвлөж байсан билээ.

Т.САНТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button