Гадаад мэдээДЭЛХИЙ

Макрон хууль бус жагсаалыг хориг тогтооно гэж мэдэгдлээ

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон пүрэв гарагт /2026.10.22/ мэдэгдэл хийхдээ ирэх өдрүүдэд хууль бус жагсаал хориглоно гэжээ. Мөн тэрбээр өнгөрсөн амралтын өдрүүдээр гарсан үймээн, галдан шатаах болон аж ахуйн нэгж тонох хэргүүдийн ард хэт зүүний үзэлтнүүд байсан гэж буруутгасан байна.

Макрон Францын тагнуулын алба болон сайд нартай уулзсаныхаа дараа үйлдвэрчний эвлэл зэрэг бүлгүүдийн зохион байгуулж буй жагсаалууд үргэлжлэхийг хүлээн зөвшөөрнө гэжээ. Гэхдээ орон нутгийн бизнес, аж ахуйн нэгжүүдийг хамгаалахын тулд өөр гудамжнууд руу чиглүүлж болно гэж Макрон хэлсэн юм. Уулзалтын үеэр Хууль зүйн сайд Жеральд Дарманин жагсаалд оролцохыг хориглосон шаардлагыг үл тоомсорлосон хүмүүсийн санал өгөх эрхийг түдгэлзүүлэх, хүчирхийлэл, дээрэм тонуул, цагдаа руу халдсан хүмүүсийн сошиал платформууд руу нэвтрэх эрхийг хязгаарлахыг хүсэж байгаагаа мэдэгджээ.

Францын хоёр, гурав дахь хамгийн том хот болох Марсель болон Лионд бямба гарагт /2026.10.24/ төлөвлөсөн бүх жагсаалыг эрх баригчид хориглосон юм. Гэхдээ шинэ жагсаалууд бүрэлдэж эхэлсэн тул дахин үймээнтэй амралтын өдрүүд өнгөрч магадгүй гэж албан тушаалтнууд болгоомжилж байна.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button