The MongolZ шинэ бүрэлдэхүүнээрээ анхны тэмцээндээ түрүүллээ

The MongolZ баг 1win Private Club Season 2 тэмцээний финалд PARIVISION-ийг 3:0-ээр буулган авч, 14 сарын дараа анхны аваргын цомоо хүртлээ.
Тус тэмцээн нь Г.Есөнтөмөр (nin9) болон У.Анарбилэг (cobrazera) нар багт нэгдсэн шинэ бүрэлдэхүүний анхны сорилт байв. The MongolZ баг Alliance багийг хожсоноор дээд хүснэгтийн хагас шигшээд BIG багтай учраа тааран 0:2-оор ялагдаж, доод хүснэгт рүү унасан. Гэсэн ч тэд magic болон PRIVATE багуудыг дараалан хожиж, BIG багтай дахин учраа тааран 2:1-ээр ялалт байгуулснаар финалд шалгарсан юм.
Аваргын төлөөх тоглолтод тэд Ancient дээр 13:6, Mirage дээр 13:11 Dust2 дээр 13:4-ээр тус тус ялалт байгууллаа. Шинээр нэгдсэн Г.Есөнтөмөр (nin9) финалын тоглолтонд 1.56 үнэлгээтэй тоглож, багийнхаа түрүү авахад чухал хувь нэмэр оруулав.
Тэдний дараагийн тэмцээн маргааш эхлэх PGL Masters Bucharest 2026 юм. Тэмцээний эхний учраа Aurora багтай 15:00 цагт тоглоно.









АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.