Монголын Үндэсний бөхийн холбооноос зохион байгуулдаг "Алтан цом"-ын төлөөх барилдааны шинэ улирал эхлэх гэж байна. Энэ улирлын нээлтийн барилдаан ирэх сарын 7-ны өдрийн 14:00 цагаас Монгол бөхийн өргөөнд эхэлнэ.
Энэ улирлын барилдаанд Үндэсний шилдэг компаниуд болон аймгийн дэвжээдийг төлөөлж долоон баг өрсөлдөхөөр болжээ. Багууд өөрсдийн найман бөхөө шууд сонгож оролцож байгаа бөгөөд нээлтийн барилдаан дараах зургаан багийн хооронд зохион байгуулагдах аж. Тухайлбал,
- Увс нуур дэвжээ - "Миг даатгал" ХХК-ийн "Эв Монгол" баг
- "АПУ, Скайтел ХХК-ийн "АПУ Скайтел" баг - "М-Си-Эс" группийн "М-Си-Эс Энержи" баг
- "Ажнай корпораци" ХХК-ийн "Ажнай" баг - "Таван Богд" группийн "Ховд дэвжээ" багуудын барилдаанаар эхлэх юм байна.
Б.САНАА














АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.