Шинэ, хуучин Боловсролын сайд нар дахин маргав
Л.Энх-Амгалан сайд ажлаа авмагцаа л өмнөх сайд П.Наранбаярын ажлыг үгүйсгэж, өөрийнхөөрөө тоглолт хийхийг зэхэж байсан. Тэгвэл энэ удаа түүний ажлыг П.Наранбаяр шүүмжилж, Л.Энх-Амгалан сайд "Одоо өс зангидаж, гоншигнохоо больчих. Эр хүн шиг тахимаа аятайхан өгчих" гэв.
Тухайлбал, УИХ-ын гишүүн П.Наранбаяр “Багш нарын байршлыг цаг минут бүр хянаж байгаа нь үнэн үү. Хүний эрх хаачив” хэмээн өөрийн цахим хуудастаа нийтэлсэн.
Үүний хариуд Л.Энх-Амгалан “Дөрөвхөн сарын өмнө энэ салбарын сайдын албыг нь хашиж байснаа санаарай. Битгий матрын нулимс унагаад байгаарай. Цэцэрлэг, сургуульд хяналтын камерууд болон ажилчдын цаг бүртгэдэг программ хангамжууд байдаг. Байх ч ёстой. Үүнийг л аюулгүй цэцэрлэг, сургууль гээд байгаа юм. Харин ажил гэр хоёрын хооронд хэнийг ч хянаж, шалгадаггүйг мэдэхийн дээдээр мэдэх ёстой хүн дээ өрөө. Сэтгүүлчийн буруу ташаа тайлбарыг олзлох хэрэггүй. Одоо өс зангидаж, гоншигнохоо больчих. Эр хүн шиг тахимаа аятайхан өгчих. Сайдыг нь хийж байсан хүн байж Хотхоны бага сургууль, Бүсийн Кембрижийн ахлах сургууль байгуулахын эсрэг явааг чинь харин ойлгохгүй байгаа шүү. Түмэн олон нүдтэй, үнэнээр нь тунгаах биз ээ” хэмээжээ
Ташрамд дурдахад өнгөрсөн дөрөвдүгээр сард тэд Их сургуулийн тоо, багш нарын декрит, листний асуудлаар сошиал дуэлдсэн байдаг. Тус агуулгаарх мэдээллийг дараах линкээс унших боломжтой.









АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.