ОУВС, Дэлхийн банк: Монгол Улс төсвөө тэлэхээр төлөвлөж буй нь инлфяцыг хөөрөгдүүлэх эрсдэлтэй
Олон улсын валютын сангийн (ОУВС) ахлах эдийн засагч Тахсин Саади Седик тэргүүтэй баг 2026 оны есдүгээр сарын 23–29-ний өдрүүдэд Монголд ажиллаж, макро эдийн засгийн сүүлийн үеийн нөхцөл байдлыг хэлэлцжээ. Тус ажлын талаарх тайлан нийтлэлдээ “IMF” эдийн засгийн хэтийн төлөв, 2027 онд төлөвлөсөн төсвийн тэлэлт инфляцад хэрхэн нөлөөлөхийг онцолсон байна.
“IMF”-ийн нийтлэл дээр Монголын эдийн засаг уул уурхайн салбарын эрчимтэй өсөлтийн үр шимийг хүртэж байна гэжээ. Үүнд зэсийн олборлолт болон зэсийн үнийн өсөлт голлон нөлөө үзүүлж байгаа аж. Зэсийн олборлолт нь эдийн засгийн өсөлт, экспорт, гадаад валютын нөөц болон төсвийн орлогыг нэмэгдүүлэхэд тус болжээ.
Гэвч 2026 оны төсвийн тодотгол болон 2027 оны төсвийн тухай хуулийн төсөлд тусгасан арга хэмжээнүүд эдийн засгийн эмзэг байдлыг нэмэгдүүлэх эрсдэлтэй байна. “IMF” энэ талаар бичихдээ “Монгол Улс төрийн зардлыг их хэмжээгээр нэмэгдүүлэх замаар төсвийн зарлагыг огцом тэлэхээр төлөвлөсөн. Үүнийг тогтворгүй байдаг уул уурхайн салбарын орлого болон нэг удаагийн ногдол ашгаар санхүүжүүлэхээр байна” гэжээ.
Сүүлийн үед хүнс, шатахууны үнэ огцом өссөнөөр инфляц Монголбанкны зорилтот түвшнээс мэдэгдэхүйц давсныг “IMF” онцолсон байна. Мөн 2026–2027 онд төсвийн зарлагыг их хэмжээгээр тэлэхээр төлөвлөж байгаа нь инфляцын дарамтыг нэмэх эрсдэлтэй гэдгийг анхааруулсан юм.

“IMF” уул уурхайн салбарын нэмэлт орлогыг төсвийн нөөцийг дахин бүрдүүлэхэд ашиглаж, төсвийн хууль журмын үр ашигтай байдлыг сэргээж, уул уурхайн бус салбарт татварын хөнгөлөлт оноох талаар дахин авч үзэх хэрэгтэй гэж үзжээ. Хэрэв 2027 онд төсвийн тэлэх төлөвлөгөөгөө хэрэгжүүлбэл мөнгөний бодлогыг улам чангаруулах шаардлагатай гэдгийг онцолсон байна.
Ажлын төгсгөлд эдийн дасагч Саади Седик мэдэгдэл гаргахдаа “Уул уурхайн олборлолт эрчимтэй нэмэгдсэний үр дүнд Монголын эдийн засаг 2026 оны эхний хагаст хүлээлтээс давсан өсөлт үзүүлж, эдийн засгийн өсөлт 7.7 хувьд хүрлээ. Зэс, нүүрсний үнэ өндөр байсны ачаар гадаад секторын үзүүлэлтүүд болон төсвийн гүйцэтгэл ч сайжирсан. Нийт гадаад валютын нөөц есдүгээр сарын эцсийн байдлаар 8.9 тэрбум ам.долларт хүрсэн. Уул уурхайн салбарын орлого нэмэгдсэнээр наймдугаар сар хүртэлх хугацаанд төсвийн зарлага өмнөх оны мөн үеэс 20 хувиар өссөн ч төсөв алдагдалгүй гарлаа. Макро эдийн засгийн зохистой бодлого болон мөнгөний бодлогыг өмнө нь чангаруулсны үр дүнд банкны зээлийн өсөлт саарч, наймдугаар сард өмнөх оны мөн үеэс 14 орчим хувиар нэмэгдсэн” хэмээжээ.
Мөн тэр “Төсвийг ийнхүү тэлэх нь төсвийн алдагдал болон улсын нийт өрийн өсөлтийг хурдасгах магадлалтай. Мөн төсвийн баримт бичгүүдтэй хамт өргөн барьсан хуулийн төслүүд нь төсвийн сахилга батыг хангах дүрэм, журмын үр нөлөөг улам сулруулах эрсдэлтэй. Уул уурхайн салбарын тогтворгүй орлогоор зардлыг эргэлт буцалтгүйгээр их хэмжээгээр нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа нь төсвийн эмзэг байдлыг нэмэгдүүлнэ. Хэрэв төсвийн орлого их хэмжээгээр тасарвал макро эдийн засаг болон гадаад секторын тогтвортой байдлыг хадгалахын тулд төсвийн зардлыг огцом танах шаардлага үүсэж магадгүй” гэж хэлсэн байна.
Дэлхийн банк (World Bank) энэ сар гаргасан “Macro Poverty Outlook” тайландаа төсвийн тэлэлт инфляцын дарамтыг нэмэгдүүлж магадгүй талаар онцолжээ. Тодруулбал тус тайланд “Монголын эдийн засгийн өсөлт 2026 онд 5.7 хувьд хүрэх төлөвтэй байна. Ашигт малтмалын олборлолт, экспортын өсөлт нь төсвийн орлого болон гадаад худалдааны тэнцлийг сайжруулахад дэмжлэг үзүүлнэ. Гэвч эдийн засгийн өсөлт цөөн салбарт төвлөрч, уул уурхайн бус салбарын идэвхжил сул байгаа. Мөн хүнс, шатахууны үнэ нэмэгдэж буй нь ажлын байр, иргэдийн орлогын өсөлтийг хязгаарлаж байна. Төсвийн зарлагыг нэмэгдүүлэхээр төлөвлөж буй нь эдийн засгийн өсөлтийг дэмжиж болох ч нийлүүлэлтийн хязгаарлалттай энэ үед инфляцыг улам өсгөх эрсдэлтэй” гэж бичжээ.
Эх сурвалж: IMF, World Bank













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Oyuuse, delxiin banknii uulzaltr orolcooj bgaa gsn ch hohirch uldej bgaa ni ard tumen
Oyuuse, delxiin banknii uulzaltr orolcooj bgaa gsn ch hohirch uldej bgaa ni ard tumen
Улс орныхоо эдийн засгийг өрөнд оруулаад, төсвөө данхайлгаад байвал инфляц өсөхгүй гээд яах юм бэ
IMF bolon World Banknaas anhaaruulad l bхад эрх баригчид сонгуулийн төсөв гээд тэлсээр л байна
Монголын эдийн засаг зэс, нүүрс хоёроос л хамаараад амьдарч байгаа болохоор хэзээ мөдгүй нурах аюултай
Tusviin zarlagiig ogcom telj bgaa ni tsogtsooroo ard tumnii halaas ruu l damjuulj ungursun shou shd
Дэлхийн банкнаас инфляц өснө гэж сануулаад байхад манай Сангийн сайд болон сайд нар тоохгүй сууж байна
Дэлхийн банкнаас инфляц өснө гэж сануулаад байхад манай Сангийн сайд болон сайд нар тоохгүй сууж байна
Zasgiin gazarin hiij bgaa ajil n zver l ard tumnii anhaarlig holduulax, lobi hiih l arga shd
Валютын нөөц 8.9 тэрбум хүрлээ гэж сайрхаад байгаа мөртлөө жирийн иргэдийн амьдрал улам хүндэрсээр л байна
Ene buh asuudlig bygd l medej bgaa murtluu dandaa l dald lobi hiigeed mungu idekhiig boddog
Уул уурхайн түр зуурын орлогоор төсөв тэлж байгаад сүүлдээ ямар ч мөнгөгүй хоосорч хоцрох нь тодорхой
Уул уурхайн түр зуурын орлогоор төсөв тэлж байгаад сүүлдээ ямар ч мөнгөгүй хоосорч хоцрох нь тодорхой
Sanal asuulga ntr gsn chin zver l ard tumnii anhaarlig uur tiish ni tahih gsen zarlag
Хүнс болон шатахууны үнэ тэнгэрт хадчихсан байхад төсөв тэлэх гээд зүтгээд байгааг ойлгоход үнэхээр хэцүү
Zasgiin gazarin hiij bgaa ajil n zver l ard tumnii anhaarlig holduulax, lobi hiih l arga shd