Нөмрөгийн дархан цаазат газрын амьтдын хувь заяа | Австралийн түймрийн сургамж

Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн улмаас 469 мянган га талбай буюу тухайн бүсийн 79.8хувь нь галд хуйхлагдсан тул ан амьтад нь хаачсан тухай, хохирлын үнэлгээг яаж тогтоох талаар янз бүрийн шүүмж, шаардлага, таамаглалууд өрнөж байна.
Хилийн цэргийн хурандаа Б.Гантөгсийг “Мобиком”-ынхонд нэвтрэх зөвшөөрөл олгохдоо Хилийн тухай хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу ажилласан тухай ХХЕШ-ын дарга нь мэдэгдээд байгаа бол Нөмрөгийн дархан цаазат газрын захиргааны дарга Д.Наранбаатар ч “Хилийн цэргийн дугаар ангийн захирагч тусгай хамгаалалттай газар руу нэвтрэх тухай манайд мэдэгдэх үүрэггүй” хэмээж.
Түймрийн улмаас дархан цаазат газарт хэдий хэмжээний хохирол учирсныг үнэлж тогтоохоор Улаанбаатар хотоос өчигдөр (2026.10.27) хоёр нисдэг тэрэгтэй шинжээчдийн баг Дорнодын Халхгол сум, Нөмрөгийн сав газарт очсон. Шинжээчдийн багийн ахлагч Н.Батгэрэлийн хэвлэлд хэлснээс үзвэл “Одоогоор хилээр гарсан, шатаж эндсэн амьтны мэдээлэл байхгүй. Сэг зэм олдоогүй. Харин галд өртөөгүй "ходоод" гэдэг хэсэгт амьтдын нягтаршил нэмэгдсэн” гэнэ. Тэнд буга, хандгай, чоно, сохор номин, төрөл бүрийн шувууд нягтаршин байршиж байгааг шинжээчид нүдээр үзэж, баримтжуулж байгаа аж.
Хамгаалалтын захиргааны даргын мэдээлснээр, Нөмрөгийн дархан цаазат газарт нийтдээ 56 төрлийн ан амьтан байдаг гэнэ. Түймрийн улмаас Хятадын хил рүү нэвтэрч орсон амьтдын талаарх баталгаатай мэдээлэл өгөх боломжгүй гэдэг тайлбар манайхан хэлж буй. Харин Хятадын зарим хэвлэлд Монголын талаас түймэрт дайжин ирсэн баавгай, буга галын аюулд байсныг хил давуулж аюулаас аварсан гэдгээ зарлаж, видео бичлэгүүд түгээж байна.
Нөмрөгийн дархан цаазат газар нь Хятадтай хил залгаа учраас түймэр болон зэрлэг амьтдын шилжилт хөдөлгөөн хоёр улсын экосистемд нөлөөлдөг. Өвөрмонголын гал сөнөөгчид түймрээс дайжсан зарим зэрлэг амьтныг илрүүлж, аюулгүй болгосон тухай мэдээлэл хэдийн цацагдаад буй. Чухам яг хэдэн амьтан, ямар төрөл зүйлүүд байсан нь одоогоор тодорхойгүй.
Түймрийн дараах амьтдын хүнд үе одоо эхэлж байна
Нөмрөгийн дархан цаазат газрын түймрийг аравдугаар сарын 16-нд унтраасан ч ан амьтдад хамгийн хэцүү үе одоо эхэлж байгаа аж. Учир нь түймэрт шатаагүй үлдсэн Ходоод хэмээх 26 мянган га талбайд зэрлэг амьтны нягтаршил өндөр байгаа нь ус, хоол тэжээлийн хомсдолоос эхлээд өвлийг давахад нь хүндрэл үүсгэх тул нэмэлт тэжээл тавьж өгөх шаардлага гарчээ.
Олон улсын жишгээс харахад ч түймэрт шатсан бэлчээрт өвс ургамал, бут сөөг байхгүй учраас цагаан зээр, буга, гөрөөс, хандгай зэрэг өвсөн тэжээлтэн идэш хоол хайж яваад задгай нутагт махчин амьтдад бариулах эрсдэл нэмэгддэг гэж судлаачид үздэг.
Австралийн сургамж
2019-2020 онд гарсан Австралийн түймрийн үеийн туршлага сургамж олон улсад жишиг болдог. Дэлхийн байгаль хамгаалах сангийн (WWF) захиалгаар хийсэн судалгаагаар тухайн үеийн түймэр гурван тэрбуморчим амьтныг үхэлд хүргэхийг нь хүргэж, заримыг нь нүүлгэн шилжүүлсэн бөгөөд үүнд 143 сая хөхтөнамьтан, 2.46 тэрбум хэвлээр явагч, 180 сая шувуу, 51 сая мэлхий багтжээ. Судлаачид галаас амь мултарсан амьтдын цаашдын хувь заяа "тийм ч сайн биш" байгааг анхааруулсны учир нь хоолтэжээлийн дутагдал, нуугдах газар олдохгүй байх, мөн бусад амьтны эзэмшил нутагт орох зэрэг аюулугтаж байсных.
Агаараас хоол тэжээл хаяж өгч, махчин амьтдыг хаянасан нь
Нью-Соут Уэльс мужийн байгалийн цэцэрлэгт хүрээлэнгийн албаны ажилтнууд “Rock Wallaby” ажиллагааны хүрээнд нэг удаад 2200 гаруй кг лууван, төмсийг нисдэг тэргээр амьтдад хаяж өгч, галын түймрийн бүсэд гацсан амьтдыг хоол тэжээлээр хангаж байж. Тиймээс амьтад ус, хоол, тэжээл нэмэлтээр тавьж өгөх ажил хэдий олон хоног, сараар үргэлжлэх байсан ч бид үүнийг хийх ёстой хэмээн тухайн үеийн байгаль орчны сайд нь мэдэгдсэн түүхтэй.
Австраличууд түймийн голомтод амьтдад хоол тэжээл тавихаас гадна зэрлэг махчин амьтдыг хянах ажлыг давхар эрчимтэй хэрэгжүүлсэн байдаг. Австралийн нөхцөлд энэ нь үнэг, зэрлэг муур зэрэг төрөлзүйлийг хэлнэ. Түүчлэн амьд үлдсэн амьтдыг хянахын тулд мэдрэгч камер хүртэл суурилуулсан байдаг.
Австралийн жишээнээс харахад, Нөмрөгийн түймрийн дараах энэ үед амьтдыг хоол тэжээл, усны дутагдал, өлсгөлөнгөөс болон махчин амьтныы дайралт, нөлөөнөөс хамгаалах шаардлагатай аж.Дээрээс нь Австралиас ялгаатай нь, Монголын өвлийн хүйтэн гэдэг байгалийн томоохон шалгарал хүлээж байгаа. Тиймээс Японы Элчин сайд Игавахара Масарү “Японы Засгийн газар Нөмрөгийн дархан цаазат газрыг нөхөн сэргээх, экосистемийг хамгаалах чиглэлээр бүх талын дэмжлэг үзүүлэхэд бэлэн” гэж мэдэгдсэнийг санаж, дэмжлэг авлаа гэхэд гол нь түүнийгээ зөв зүйлд оновчтой захиран зарцуулах нь чухал юм.
Б.ОЮУНСАЙТАР













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Улаанбаатар хотоос сууж байгаад амьтдын хувь заяа ярьж суухаар яг газар дээр нь бодит тусламж үзүүлээч дээ
Nomrogiin tuiymer bolson gazart an amitan uhej uregdej baihad tur zasag ni odoo l 2 nisdeg tereg yavuulj bna shd
Avstraliin tuiymer shig odoo amitan bvhniig hol hodolgoj, nemelt tejeel tavij ogohgui bol ovul bolor hohirch duusna
Хятадууд амьтдыг нь авраад гаргаад ирж байхад манайхан болохоор ямар ч мэдээлэлгүй сууж байх гэж дээ
Нөмрөгийн түймрийн хохирлыг бодитоор үнэлж, амьтдадаа яаралтай тусламж үзүүлэхгүй бол оройтох нь байна
Ene buh asuudlig bygd l medej bgaa murtluu dandaa l dald lobi hiigeed mungu idekhiig boddog
Улс орныхоо байгаль амьтдыг хамгаалж чадахгүй байж дарга нар нь суудалдаа зууралдахаа л бодож байна
Zasgiin gazarin hiij bgaa ajil buхэн l nileen uldegdeltei, ard tumnii esreg l baidag
Хүний буруугаас болж гарсан түймрийн гайг өрөвдөлтэй амьтад л үүрч үлдэх гэж дээ
Ene buh asuudlig bygd l medej bgaa murtluu dandaa l dald lobi hiigeed mungu idekhiig boddog
Төрийн албан хаагчдын энэ назгай байдлаас болж байгаль экологи, ан амьтад маань бүр мөсөн устах нь ээ
Zasgiin gazarin shuidiig haraad baigaad l zver l ulsiin mungiig uursduu zartsuulah arga l bna
Улаанбаатар хотынхоо асуудлаар толгой өвдөж байхад зүүн хязгаар дээр гарсан гамшиг бүр мартгдаж байна
Ene buh uildel n zver l ard tumnii tarhiig ugaah gesen neg shou l bolж bna shd
Zasgiin gazarin hiij bgaa ajil n zver l ard tumnii anhaarlig holduulax, lobi hiih l arga shd
Австралийн түймрээс сургамж авна гэж ярихаас биш бодитойгоор хийсэн юм алга л байна даа
Монголчуудын долигнуур зангийн илрэл.Япончууд хэзээ ч өөрсдөө агаар салхинд гарьяа,тэр байтугай дархан цаазат газарт.Саяхан мөн л 5 н богд группын охин компанийн захирал ажлаар ирсэн 2 японыг тэрэлжид зугаалгаар авч явж байгаад автын ослоор цэл залуу нэгэн амиа алдсан.