Гэмт хэрэг

УДШ: Шүүгдэгч Х.Энхсайхан, Э.Ган-Эрдэнэ нарыг цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүх рүү буцаалаа

-Энэ хэрэг дээр хоёр шатны шүүх сэтгэцэд учирсан хохирлыг тогтоохдоо хүн амын дундаж наслалтаар тооцсон нь буруу гэж үзэв-

Хоёр жилийн өмнө гарсан 16 настай охины амийг онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийг Дээд шүүх хянан хэлэлцэж, шийдвэрээ танилцууллаа. 

УДШ 16 настай охины амийг онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийг хохирогчийн ээжийн гомдлын дагуу  хянан хэлэлцсэн Улсын дээд шүүхээс анхан болон давж заалдах гэсэн хоёр шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв. Тодруулбал, шүүгдэгч Ц.Дагвадоржид оноосон бүх насаар нь хорих ял болон Э.Ган-Эрдэнийг цагаатгасан тогтоолыг хэвээр үлдээв.

Хоёр шатны шүүх шүүгдэгч Э.Ган-Эрдэнийг гэмт хэргийн шинжгүй байна гэж үзэж, хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэсэн нь хэргийн нөхцөл байдалтай тохирсон байна гэж шийдвэрлэлээ.

Харин шүүгдэгч Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нарт хоёр шатны шүүхээс цагаатгах шийдвэр гаргасныг хүчингүй болголоо. Учир нь хохирогчийн амь нас, эрүүл мэндэд аюул учрах нөхцөл байдалд тусламж үзүүлээгүй, эс үйлдэхүйд нь гэм бурууг тогтоогоогүй хэмээн шүүгдэгч Э.Номин-Эрдэнийг цагаатгах тогтоолыг хүчингүй болгов. "Э.Номин-Эрдэнийн гэмт үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлд заасан буюу амь нас, эрүүл мэндэд нь аюултай нөхцөл байдал байхад тусламж үзүүлээгүй эс үйлдэхүйд нь тухайн гэмт хэргийн шинжийг агуулж байгаа хэсэгт дүгнэлт хийгээгүй орхигдуулсан нь буруу байна" хэмээн шүүгч шийдвэртээ танилцуулсан.   

Түүнчлэн шүүгдэгч Х.Энхсайханд холбогдох хэрэгт хоёр шатны шүүх дүгнэлт хийхдээ хэрэгт авагдсан нотлох баримтын болон хууль зүйн дүгнэлтээ алдаатай хийсэн гэж хяналтын шатны шүүх үзлээ. Прокуророос 16 насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэгт хамжигчаар оролцсон гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байхад үйл баримтыг буруу тогтоож, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тул хэргийг шийтгэх тогтоол болон магадлалын холбогдох заалтуудыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэв. Х.Энхсайхан, Э.Ган-Эрдэнэ нарт холбогдох заалтыг хүчингүй болгосон учир хувийн баталгаа гаргах, таслан сэргийлэх арга хэмжээ авч байна.

Түүнчлэн энэ хэрэгт хоёр шатны шүүхээс сэтгэцэд учирсан хохирлыг тогтоохдоо хүн амын дундаж наслалтаар тооцсон нь буруу бөгөөд Иргэний хуульд зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэн дүнгээр тооцох ёстой учраас зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэжээ.

Г.САНСАР

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Манай шүүх ч гэждээ, хээл хахуульд автсан, хэнд ч хамаагүй хэрэг тохсон, хачин газар болчихсон бна ш дээ !
Цагдаа,Шүүхээ цэгцлэхгүй бол
Монгол Улс дампуурлаа шүү !!!

Холбоотой мэдээ

Back to top button