НИЙГЭМНийгэм мэдээ

Танилц I Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг энэ сард 12, 19, 24-ний өдрүүдэд олгоно

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн 2026 оны арваннэгдүгээр сарын олголтын хуваарийг танилцууллаа.

Энэ сард нийгмийн халамжийн тэтгэвэр, асаргааны болон амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжийг 12, 24-ний өдрүүдэд олгох юм. Харин хүүхдийн мөнгөн тэтгэмжийг арваннэгдүгээр сарын 19-нд олгохоор товложээ. Тэтгэмж, тусламжийн дэлгэрэнгүй хуваарийг хүргэж байна.

  • Арваннэгдүгээр сарын 12, 24-нд: Нийгмийн халамжийн тэтгэвэр, асаргааны тэтгэмж, амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгох дэмжлэг, хөнгөлөлт, алдар цолтон ахмад настанд олгох хөнгөлөлт, тусламж,
  • Арваннэгдүгээр сарын 12-нд: Онцгой тохиолдлын мөнгөн тэтгэмж, олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ, хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээ,
  • Арваннэгдүгээр сарын 19-нд: Хүүхдийн мөнгөн тэтгэмж, эх, эцэг олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт олгох тэтгэмж,
  • Арваннэгдүгээр сарын 24-нд: Эхийн алдар одонгийн мөнгөн тусламж, насны хишиг.

Дээрх хуваарийн дагуу халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг иргэдийн дансанд шилжүүлэх юм.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button