НИЙГЭМНийгэм мэдээ

Төрөлжсөн ахлах сургууль боловсролын чанарыг шинэ шатанд гаргана

Боловсролын сайд Л.Энх-Амгалан төрөлжсөн ахлах сургуулийн тогтолцоог боловсролын салбарын томоохон шинэчлэл хэмээн тодорхойлж, сурагчдын авьяас, сонирхол, ирээдүйн мэргэжлийн чиг баримжаанд нийцсэн сургалт явуулах боломж бүрдэнэ гэдгийг онцоллоо.

Тэрбээр төрөлжсөн ахлах сургуулиуд нь зөвхөн боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх бус, сургалтын чанарыг дээшлүүлэх тогтолцооны шинэчлэл болохыг хэлэв. Төрөлжсөн сургуулийн тогтолцоог нэвтрүүлснээр сурагчид өөрийн авьяас, сонирхол болон ирээдүйд эзэмших мэргэжилтэйгээ уялдуулан тодорхой хичээлүүдийг гүнзгийрүүлэн судлах боломжтой болно. Ингэснээр суралцах идэвх, амжилтыг нэмэгдүүлэх нөхцөл бүрдэх юм.

Мөн их, дээд сургуульд үргэлжлүүлэн суралцах академик бэлтгэлээ ахлах ангиасаа хангаж, судалсан хичээлийн кредитээ дүйцүүлэх боломж нээгдэнэ гэж сайд онцоллоо. Түүнчлэн хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, хэрэгцээнд нийцсэн тэргүүлэх мэргэжлээр хүний нөөц бэлтгэхэд төрөлжсөн ахлах сургуулиуд чухал үүрэг гүйцэтгэнэ гэж үзэж байна.

Ялангуяа хөдөө орон нутгийн авьяаслаг, оюунлаг сурагчдыг нээн илрүүлж, чадвараа хөгжүүлэх, чанартай боловсрол эзэмших шинэ боломж олгоно гэдэгт итгэлтэй байгаагаа Боловсролын сайд илэрхийллээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button