НИЙГЭМНийгэм мэдээ

“УБТЗ” ХНН 3251 транзит чингэлгийн галт тэрэг аялуулжээ

2026 оны эхнээс 11 дүгээр сарын 4-ны өдрийг хүртэл “Улаанбаатар төмөр зам” ХНН нь Монгол Улсын нутгаар нийтдээ 3251 дамжин өнгөрөх чингэлгийн галт тэргийг аялуулжээ. Үүний 1653 галт тэрэг нь ОХУ-аас БНХАУ-ын чиглэлд, 1598 галт тэрэг нь БНХАУ-аас ОХУ-ын чиглэлд тус тус аялсан байна. Нийт аялсан чингэлгийн галт тэрэгний тоо өнгөрсөн оны мөн үеэс 25 галт тэргээр илүү байгаа ч жин тонноор нь харьцуулахад буурсан үзүүлэлттэй байна.

Транзит буюу дамжин өнгөрөх чингэлгийн тээвэр нь зардал багатай хамгийн ашигтай тээвэр юм. Мөн “Улаанбаатар төмөр зам” ХНН нь дамжин өнгөрөх чингэлэг тээвэрлэлтийн тарифт тээврийн тоо хэмжээнээс хамааран үзүүлж байсан 25 хувийн хөнгөлөлтийг бүрэн цуцалсан шийдвэрийг энэ оныг дуустал үргэлжлүүлэх шийдвэрийг гаргасан нь тээврийн үр ашгийг улам нэмэгдүүлэх зорилготой юм.

А.ТЭНҮҮН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button