Гадаад мэдээДЭЛХИЙ

Конгрессын завсрын сонгууль: Ардчилсан нам чухал хоёр мужийн сенаторын сонгуульд яллаа

АНУ-ын Конгрессын завсрын сонгууль үргэлжилж байна. Тус сонгуулиар Конгрессын доод буюу Төлөөлөгчдийн танхимын бүх суудал, дээд буюу Сенатын танхимын хэсэг суудалд хэн гарахыг нь тодорхойлох юм. Намууд чухал ач холбогдол өгч буй Хойд Каролина, Жоржиа мужийн сенаторыг сонгох санал хураалтад Ардчилсан нам ялалт байгуулжээ. Бусад мужуудад санал тооллого дуусаагүй байгаа тул Ардчилсан нам  Сенатын танхимын хяналтыг Бүгд найрамдах намаас авсан эсэх нь тодорхойгүй байна.

Ардчилсан мужаас нэр дэвшсэн Хойд Каролина мужийн захирагч асан Рой Купер Бүгд найрамдах намын Майкл Уотлиг илт ялжээ. Ингэснээр Бүгд найрамдах намын эзэмшиж байсан Хойд Каролинагийн сенаторыг суудлыг Ардчилсан намд авав. Ардчилсан нам Сенатад олонх болохын тулд Бүгд найрамдах намын эзэмшдэг дөрвөн суудлыг авах ёстой байгаа билээ.

Зургийн эх сурвалж: Anadolu Ajansi

Жоржиа мужид Ардчилсан намаас дахин сонгогдохоор нэр дэвшиж буй Жон Оссофф Бүгд найрамдах намаас Төлөөлөгчдийн танхимд суудаг Майк Коллинсыг ялжээ. Анх тус мужийн санал сонгууль ширүүн өрсөлдөөн өрнөх магадлалтай гэгдэж байсан. Гэвч Ерөнхийлөгч Дональд Трампын рейтинг буурснаар Жоржиад Бүгд найрамдах нам ялалт байгуулах боломж эрс буурсан юм.

АНУ-ын зүүн эргийн цагаар мягмар гарагийн /2026.11.03/ 20:30 цагийн байдлаар (Улаанбаатарын цагаар өнөөдрийн /2026.11.04/ 09:30 цаг) хэвлэлүүд Төлөөлөгчдийн танхимын 40 гаруй тойргийн сонгуулийн ялагчдыг зарлажээ. Конгрессын хяналтыг шийдвэрлэхэд голлох нөлөө үзүүлэх тойргуудын цөөн хэдийн үр дүн л тодорхой болоод байгаа юм. Ардчилсан нам Төлөөлөгчдийн танхимд олонх болохын тулд одоогийнхоосоо гурван суудал нэмж авах шаардлагатай.

АНУ-ын “Associated Press” зэрэг хэвлэлийн захиалгаар “SSRS” фирм явуулсан санал асуулгаас харвал америк сонгогчдын тал нь 2026 оны завсрын сонгуулийг Трампт дургүйцлээ илэрхийлэх боломж гэж хариулжээ. Мөн сонгогчдын дөрөвний гурав нь АНУ-ын явж буй чиглэлд уурлаж эсвэл сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэн байна. Санал асуулгад оролцсон хүмүүсийн 70 хувь нь Конгресс ерөнхийлөгчийн эрх мэдэлд тавих хяналт, хүчний тэнцвэрийг чангатгах ёстой гэж үзжээ.

Энэхүү завсрын сонгуулийг Трампын хоёр дахь бүрэн эрхийн эхний хоёр жилийн америкчуудын тавьж буй дүн гэж үзэж болно. Сонгууль эхлэхээс өмнөх санал асуулгууд Ардчилсан нам Төлөөлөгчдийн танхимд олонх болох магадлал өндөр гэдгийг харуулсан. Харин Сенатын танхимын хяналтыг аль нам авахыг өрсөлдөөн ширүүн хэдхэн муж шийднэ.

Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш болсон бараг бүх завсрын сонгуульд нь тухайн үеийн ерөнхийлөгчийн нам Конгресс дахь суудлаа алдсан байдаг. Мөн Трампын рейтинг улс төрийн карьерынх нь хамгийн доод түвшинд ойрАрдхон байгаа. Түүний рейтинг түүхэн доод хэмжээнд ойртоход Ирантай хийж буй дайн, шатахууны үнийн өсөлт, амьжиргааны өртөг нэмэгдсэн зэрэг асуудал нөлөөлжээ.

Америкчууд дунд явуулсан санал асуулгуудаас үзэхэд сонгогчид амьжиргааны зардалд хамгийн өндөр ач холбогдол өгч байна. Харин Трамп амьжиргааны зардлыг бууруулах бус нөхцөл байдлыг улам дордуулсан алхмууд хийсэн. Америкчууд үүнд нь сэтгэл дундуур байгаа юм.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button