Гадаад мэдээДЭЛХИЙ

Хойд Солонгос БНХАУ руу хамгийн их экспортолдог бараа бол хиймэл үс

Дэлхийн цөөн хэдэн төлөвлөгөөт эдийн засагтай улс байдгийн нэг нь Хойд Солонгос. Коммунист дарангуйллын засаглалтай тус улс цөөн хэдэн оронтой гадаад худалдаа хийдгийн нэг нь БНХАУ юм. Хойд Солонгосоос БНХАУ руу хамгийн их тоогоор экспортолдог бараа нь хиймэл үс байдаг.

“Voice of America” агентлаг БНХАУ-ын Гаалийн ерөнхий газрын тоо баримтад хийсэн дүн шинжилгээгээр бол есдүгээр сард Хойд Солонгосоос орж ирэх хиймэл үсний хэмжээ өмнөх жилийн мөн үеэс 30 хувиар өссөн байна. Тодруулбал Хойд Солонгосоос орж ирэх хиймэл үсний импорт нэмэгдэн 22.95 сая ам.долларт хүрчээ. Энэ жил гарснаас хойш тогтмол арван сая ам.долларыг давж байсан юм. Харин найм болон есдүгээр сард 20 сая ам.доллар давжээ. Хиймэл үс гэдэг бүтээгдэхүүнд хиймэл сормуус гэх мэт бараа багтдаг юм. Сонирхолтой нь Хойд Солонгос хиймэл үс үйлдвэрлэх түүхий эдээ Хятадаас импортолдог байна. Импортолсон түүхий эдээ боловсруулсны дараа буцаад БНХАУ руу экспортолдог аж.

Эх сурвалж: Chonsun

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button