“Tesla” компани борлуулалт муутай “Cybertruck”-ын үйлдвэрлэлийг бууруулна
“Tesla” компанийн гүйцэтгэх захирал Илон Маск баасан гарагт /2026.11.06/ мэдэгдэл хийхдээ 2027 оны дунд үеэс эхлэн Техас муж дахь гига үйлдвэр дэх “Cybertruck”-ын үйлдвэрлэлээ бууруулна гэжээ. Амласан хугацаанаасаа хэдэн жилээр хоцорч худалдаанд гарсан тус машины борлуулалт олон жилийн турш сул байсаар ирсэн юм. Ийм учраас “Cybertruck”-ын үйлдвэрлэлийг бууруулсан байна.
Тус загварын үйлдвэрлэлийг бууруулж буй нь Маскийн хувьд томоохон ухралт боллоо. Учир нь “Cybertruck” түүний санаачилсан гол төслүүдийн нэг байсан юм. Тэрбээр өөрийн сошиал хуудас дээрээ бичихдээ үйлдвэрлэлийг бууруулснаар “Cybertaxi”-д илүү анхаарлаа хандуулах боломжтой болно гэжээ. “Cybertaxi” нь өөрийгөө жолоодох чадвартай таксины үйлчилгээ үзүүлэх машин юм. Гэвч тус загвар одоогийн байдлаар арилжааны амжилт олоогүй байна.
Энэ долоо хоног Маскийн хувьд хэцүүхэн өнгөрлөө. Учир нь тэр Конгрессын завсрын сонгуульд Бүгд найрамдах намд зориулж 500 сая гаруй ам.долларыг хандивласан юм. Гэвч Ардчилсан нам томоохон ялалт байгуулсан билээ. Мөн энэ долоо хоногт түүний компаниудын зах зээлийн үнэлгээ 180 тэрбум ам.доллароор буурчээ.
Эх сурвалж: Reuters













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.