УДЭТ-ын жүжигчин О.Энхтуул МУГЖ боллоо
УДЭТ-ын жүжигчин О.Энхтуул театрынхаа 95 жилийнхээ ойн босгон дээр Монгол Улсын гавьяат жүжигчин цолоор шагнагдлаа. 1989 онд Улсын багшийн дээд сургуулийн Кино драмын ангийг төгсөж, Улсын драмын эрдмийн театрт жүжигчнээр ажиллаж эхэлсэн тэрбээр Монголын драмын урлагийн тайзнаа дэлхийн болон үндэсний сонгодог бүтээлүүдийн 30 гаруй гол дүрийг бүтээжээ.
Жүжигчин О.Энхтуул театрын тайзнаа У.Шекспирийн "Макбет" жүжгийн Шулам, "Ричард III"-ын Анна, Т.Уильямсын "Хүслийн трамвай" жүжгийн Бланш Дюбуа, "Цагаан дарь эх"-ийн Цагаан дарь эх зэрэг олон дүрийг "амилуулж" чадсан юм. Мөн 22 насандаа төрийн шагналт зохиолч Б.Лхагвасүрэн агсны "Бүлээн нурам" уран сайхны кинонд тоглож үзэгчдийн танил болж байв.
О.Энхтуул урлагаасаа түр завсарлага авчХБНГУ-д олон жил ажиллаж, амьдарсны эцэст энэ оны 10-р сард УДЭТ-ын бүрэлдэхүүнд албан ёсоор эргэн орсон юм.
Б.САНАА





АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.