Гадаад мэдээДЭЛХИЙ

Испанид дөрвөн сая гаруй хүн ажил хаяж, орон сууцны зах зээлийн нөхцөл байдлыг эсэргүүцэн жагслаа

Лхагва гарагт /2026.11.11/ Испани улсад дөрвөн сая гаруй хүн ажил хаяж, орон сууцны зах зээлийн нөхцөл байдлыг эсэргүүцэн жагссан байна. Дөрвөн сая хүн гэдэг нь Испанийн нийт ажиллах хүчний тавны нэгтэй тэнцэх тоо юм. Тус улсад есдүгээр сард 87 настай эмэгтэй түрээсээ төлж чадахгүйн улмаас хүчээр хөөгдөн гарч, нас барсны дараа орон сууцны зах зээлд үүсээд буй хүнд нөхцөл байдлыг эсэргүүцсэн жагсаал эхэлсэн. Үүний улмаас Испанийн Ерөнхий сайд Педро Санчес орон сууцны зах зээлийн нөхцөл байдлыг сайжруулах хууль батлуулах гэж оролдсон ч бүтэлгүйтсэн юм. Ийм учир Ерөнхий сайд Санчес ээлжит бус сонгууль энэ сарын 29-нд явуулахаар зарласан билээ.

Ээлжит бус сонгууль зохион байгуулагдахад гурван долоо хоног хүрэхгүй хугацаа үлдээд буй энэ үед ажилчид цаг агаарын таагүй нөхцөл байдлыг үл харгалзан жагссан байна. Орой болоход Мадрид хот дахь жагсаалын нөхцөл байдал хурцдаж, цагдаа нар хөөсөн сум, нулимс асгаруулагч хий, чинжүүний шүршигч ашиглажээ. Цагдаа нар мэдэгдсэнээр улс даяар болсон жагсаалын үеэр 73 хүн баривчилсан байна. Энэ жагсаал нь 2012 оноос хойш үзэгдсэн хамгийн том эсэргүүцлийн жагсаал болжээ. Тухайн үед евро бүс өрийн хямралд орсны улмаас олон сая хүн Испанид жагсаж байсан юм.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button