Улс төрийн мэдээ

Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очирыг огцрууллаа

Булган аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ес дэх удаагийн сонгуулийн ээлжит XVII хуралдаанаар нийт 26 төлөөлөгч оролцсоноос 14 төлөөлөгч буюу 53.8 хувь нь Засаг дарга Д.Пүрэв-Очирыг огцруулах саналыг дэмжсэн байна.

Д.Пүрэв-Очирын хувьд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед Булганы Засаг даргаар томилогдсон. ИНЕГ-т ажиллаж байх үедээ өөрийн компаниараа Булганы тендерийг түүсэн, Засаг болоогүй байхдаа АТГ-т шалгагдаж буй талаарх мэдээлэл тухайн үед ил болж байв. Гэсэн ч Засаг даргын суудалдаа суусан. Ерөнхийдөө одоогийн УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнийн хүн гэгддэг. Судлаад үзвэл Ж.Бат-Эрдэнийг Зам, тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан цаг хугацаа Д.Пүрэв-Очирын ИНЕГ-т хэлтсийн даргаар томилогдсонтой огтлолцдог.

Эргэн сануулахад өнгөрсөн онд АН-ын дарга О.Цогтгэрэл Ерөнхий сайд Г.Занданшатарт Д.Пүрэв-Очирыг албан тушаалаас нь чөлөөлж, хуулийн хэрэгжилтийг хангах ёстой гэх албан шаардлагыг хүргүүлж байсан юм.

Шалтгаан нь, Д.Пүрэв-Очирыг 2024 оны арваннэгдүгээр сарын 13-ны өдөр Булган аймгийн Засаг даргаар томилсон нь “төрийн албанд гурваас доошгүй жил ажилласан байх ёстой” гэсэн хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзсэн байдаг.

Д.Пүрэв-Очирын хамгийн сүүлд мэдүүлсэн ХОМ

  • Өөрийн орлого: 101 сая
  • Гэр бүлийн орлого: 23 сая
  • Нийтийн орон сууц 3: 516 сая
  • Суудлын жижиг машин Toyota Prius XW30 - 1, Жийп болон туулах чадвар өндөр Toyota Land Cruiser 200 - 1: 195 сая
  • Адуу 3: 7.5 сая
  • Эзэмших нэг газар: 30 сая
  • Үнэт эдлэл: 158 сая
  • Хадгаламж: 3.5 сая
  • Зээл: 142 сая
  • Элэг Бүс ХХК ХК, эрдэставан толгой ХК, эрдэс таван толгой ХК, эрдэс таван толгой ХК, эрдэс таван толгой ХК, эрдэс таван толгой ХК, Нутгийн Ундрага ХХК ХХК-д хувьцаа эзэмшдэг.

Г.МИШЭЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Пүрэвочир ИНЕГ-т огт ажиллаж байгаагүй шүү. Нисэх буудлуудын удирдах газарт сахлын хүн гэж хэлтсийн дарга болсон. Энэ бол төрийн ямар ч статусгүй хөлсний ажилчид байсан. УДШ-ийн тогтоолд ч тэгэж байдаг юм. Пүрэвочирийн томилсон Булганы 1 сумын засаг дарга Ууганбаатар бас энд ажиллаж байсан. Хоёулаа сахлын нэрээр их пээдгэр бацаанууд байсан. Одон, медаль, тэргүүний ажилтанг мөнгөөр зардаг банди нар байсан нисэхийнхэнд. Нисэхийнхэн их авцгаанаа иичхгүй

Холбоотой мэдээ

Back to top button