Гадаад мэдээДЭЛХИЙ

Италийн 3,700 сургуульд бөмбөг тавьсан гэх сүрдүүлэг ирсэн ч ихэнх нь хичээллэжээ

Пүрэв гарагт /2026.11.12/ Италийн 3,700 гаруй сургуульд бөмбөг тавьсан тухай хуурамч сүрдүүлэг ирсэн ч гэсэн ихэнх нь хичээллэсэн байна. Лхагва гарагт /2026.11.11/ Итали даяар мөн адил сүрдүүлэг ирсний дараа олон тооны сургуульд үйл ажиллагаагаа зогсоосон юм. Үүнтэй холбогдуулан Италийн Ерөнхий сайд Жоржиа Мелонигийн Засгийн газар мэдэгдэл хийхдээ, зөвхөн бодит аюул тулгарсан гэдгийг нотлох тодорхой баримт нотолгоо илэрсэн тохиолдолд л олон нийтийн барилгыг хааж, хүмүүсийг нүүлгэн шилжүүлэх ёстой гэжээ.

Ийм мэдэгдэл гаргасан тул пүрэв гарагт 3,778 сургуульд сүрдүүлэг ирснээс 77-гийн сурагч, ажилчдыг богино хугацаанд л нүүлгэн шилжүүлсэн байна. Лхагва гарагт 6,300 орчим сургуульд ийм сүрдүүлэг ирсэн тул эцэг эхчүүдийн дунд сандрал их үүсжээ. Сүүлийн үед Итали болон Европын бусад орнуудад үүнтэй адил худал сүрдүүлэг их гарах болсон. Европын зарим албан тушаалтнууд үзэж буйгаар Украиныг дэмжин ажиллаж буй Европын орнуудад ОХУ ийм хорлон сүйтгэх ажиллагаа явуулж байгаа юм.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button