Улс төрийн мэдээ
2027 оны улсын төсвийг 39.2 их наядын орлого, 41.5 их наядын зарлагатайгаар эцэслэн баталлаа
74 хоногийн өмнө өргөн баригдсан 2027 оны төсвийн эцсийн хэлэлцүүлэг өнөөдөр явагдаж, санал хураалтад 110 гишүүн оролцсоноос 82.7 хувийн саналаар эцэслэн батлагдлаа.
Засгийн газраас 2027 оны төсвийг 41.3 их наяд төгрөгийн орлоготой, 43.6 их наяд төгрөгийн зарлагатай байхаар анх өргөн мэдүүлсэн. Харин УИХ-ын гишүүд болон ажлын хэсгээс гаргасан саналын дагуу 2027 оны улсын төсвийг 39.2 их наядын орлого, 41.5 их наядын зарлагатайгаар батлагдсан юм.
Өмнөх мэдээллийг дараах линкээс унших боломжтой.
Г.МИШЭЭЛ









АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.