НИЙГЭМНийгэм мэдээ

Н.Энхчимэг: Бөхийн өргөөндөө шүршүүр хийгээд барилдсан бөхчүүдээ шүршүүрт ордог болгочих

Барилдааны дараа бөхчүүдийн гарыг арчиж, ариутгах асуудал олны анхаарлыг татаж буй. Тэгвэл энэ талаар Дархан аварга Н.Батсуурийн эгч Н.Энхчимэг цахим хуудаснаа дараах байх суурийг илэрхийлжээ. Тэрбээр “бөхийн өргөөндөө шүршүүр хийгээд барилдсан бөхчүүдээ шүршүүрт ордог болгочих. Бөхийн өргөөний жорлонгоо цэвэрлээд 00 цаас, саван, хатаагчтай болго.

Жорлонгоо цаг тутам цэвэрлэдэг болгоод, агааржуулалтаа шийдчих. Хангалттай орлого олж байгаа шүү дээ. Үйлчилгээ авч байгаа иргэд чинь бас бие засаж, гараа угаах эрхтэй.

Эхлээд хамгийн хэцүү нөхцөлүүдээ шийдэж байж бусад эрх давхар хангагдаж хамгаалагддаг жамтай. Зөвхөн хэдхэн хүнд доль үсэрсэн шийдэл яриад байгаа чинь буруу байгааг ойлго. Хувь хүний ариун цэвэрт санаа зовж байхаар нийтийн эрх ашгийг бодож анхан шатны хэрэгцээг нь эхлээд бүрэн ханга” хэмээн бичсэн байна.

Б.САНАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button