НИЙГЭМНийгэм мэдээ

Нутгийн хойд хэсгээс 1.0-40.0 см цасан бүрхүүл тогтжээ

Цаг уур орчны шинжилгээний газрын станц харуулын мэдээгээр нутгийн хойд хагаст 1.0-40.0 см цасан бүрхүүл тогтсон байна. Үүнд хамгийн их нь Увс аймгийн Цагаанхайрханд 40 см, Завхан аймгийн Баянтэст 30 см, Тэст 27 см, Сонгинод 26 см, Баянхайрханд 22 см, Түдэвтэйд 22 см, Сэлэнгэ аймгийн Мандалд 20 см, Увс аймгийн Баруунтуруунд 20 см цасан бүрхүүлтэй болжээ.

Өнгөрсөн хоногт төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хагаст, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр 0.0-13.0 мм цас, нойтон цас орсон байна. Үүнээс хоногийн нийлбэрээр хамгийн их нь Нийслэлийн Налайхад 13.0 мм, Булганы Бугатад 11.0 мм, Төв аймгийн Батсүмбэрт 11.0 мм, Хэнтийн Гурванбаянд 10.0 мм цас оржээ.

Өнөөдөр /2026.11.14/ төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрч, зам, даваа, гүвээнд үзэгдэх орчин хязгаарлагдаж, халтиргаа гулгаа, мөстөлт үүсэхийг анхааруулаа.

Б.САНАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button