Дүүжин тээврээр зорчих иргэдэд даатгалын үйлчилгээ үзүүлэх эсэх нь тодорхойгүй байна

Нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, Яармагийн Хангарди зогсоолоос Хархорин худалдааны төв хүртэлх 4.2 км замыг туулах дүүжин тээвэр энэ оны арванхоёрдугаар сараас иргэдэд үйлчилж эхлэхээр төлөвлөсөн.
Тэгвэл дүүжин тээврийн ашиглалтыг “Улаанбаатар Кабель Кар” ОНӨААТҮГ хариуцах болжээ. Ашиглалтын явцад аюултай нөхцөл байдал үүсвэл хэрхэх мөн даатгалийн үйлчилгээнд хамрагдсан эсэх талаар тус компаниас тодруулахад, "Кабин тус бүр үйлдвэрээсээ домофон буюу хонх дарах системтэй тул шууд техникийн ажилтантай холбогдох боломжтой. Дүүжин тээврийн зорчих үнэд даатгалын үйлчилгээ мөн багтсан байх ёстой, яг нарийн мэдээллийг бид мэдэхгүй" гэв.
Нийтийн тээврийн бодлогын газраас энэ талаар тодруулахад, "Улаанбаатар Кабель Кар” ОНӨААТҮГ мэдэх учиртай, бидэнд тэр талаар мэдээлэл байхгүй. Гэхдээ удахгүй НИТХ-аар дүүжин тээврийн ашиглалтын журам зэргийг хэлэлцэнэ. Үүний дараагаас илүү тодорхой болох байх" гэсэн хариултыг өглөө.













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.