Д.Батлут: Ерөнхий сайдын шийдвэрийг хүндэтгэж сайдын ажлаа үргэлжлүүлэн хийхээр боллоо
Улс орны тогтвортой байдлыг хангах үүднээс Батлан хамгаалах яамны сайдын үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн ч, Ерөнхий сайд Н.Учрал улс орны аюулгүй байдалтай холбоотой энэ салбар эзгүй байж болохгүй хэмээн үзэж өргөдлийг хүлээн авсангүй. Би шийдвэрийг нь хүндэтгэн үзэж ажлаа үргэлжлүүлэхээр боллоо. Миний бие анхнаасаа хоёргүй сэтгэлээр ажилласаар ирсэн. Яаж ажиллаж ирсэнийг холбогдох хүмүүс илүү сайн хэлж өгөх байх.
Ерөнхийлөгч үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт өгснийг дэмжиж байна. Тэрээр сүүлийн сар гаруй хугацаанд үнэн худал нь мэдэгдэхгүй гүтгэлгэд өртсөн. Өөрөө шийдвэрээ гаргаж, иргэн болоод асуудалд хандах нь зөв гэж бодсон болов уу гэж харж байна. Миний зүгээс УИХ-ын чуулганаар хэлэлцэх үед дэмжиж кноп дарна. Харин Ерөнхийлөгчийг огцорвол маргааш нь ирнэ гэж худал үнэн мэдэгдэхгүй юм ярьж байсан хүн одоо ирвэл таарна. Хариуцлагаа хүлээж шалгуулах хэрэгтэй гэж бодож байна. Сүүлийн саруудад улс орны хөгжил бус хулгай ярьсаар л өнгөрлөө.
Би Х.Нямбаатарын ярианд дурдагдсан “Монгол цэргийн холбоо”-нд би байдаггүй. “Нэгдсэн монгол хөдөлгөөн” ТББ-ын удирдах зөвлөлд байдаг.













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.