13 жил хөгжүүлсэн “GTA 6” нээлтээ хийлээ
13 жилийн турш хөгжүүлж, эхний төсвөөсөө 1 тэрбум ам.доллароор давж 2 тэрбум ам.доллароор бүтсэн “GTA 6” өнөөдөр нээлтээ хийлээ. Тоглоом цагийн бүсээс хамаарч улс орнуудад өөр цагт нээлтээ хийж байгаа юм. Хамгийн эхэнд Шинэ Зеланд дахь “Playstation”-тай хэрэглэгчид 00:00 цагт “GTA 6”-г тоглох боломжтой болжээ.
“GTA” бол видео тоглоомын түүхэн дэх хамгийн амжилттай франчайзуудын нэг юм. Ийм учир “GTA 6”-г хөгжүүлсэн “Take-Two Interactive”, “Rockstar Games” олон тэрбум ам.долларын ашиг олох төлөвтэй байна. Өндөр хүлээлт үүсгээд байсан тул “GTA 6”-г тоглохын төлөө олон сая хүн ажлаасаа чөлөө авах магадлалтай байгаа юм. Сошиал орчинд хүмүүсийн хийсэн бичлэгүүдээс харвал зарим эрэгтэй найз охинтойгоо “GTA 6”-г “тайван” тоглох гэрээ хийсэн тохиолдол хүртэл байна.
Тус тоглоом нээлтээ хийсэн даруйдаа “Metacritic”-ийн бүх цаг үеийн өндөр үнэлгээтэй тоглоомуудын жагсаалтын дээр бичигдэж, 99 оноо авчээ. Тус жагсаалт дахь 99 оноотой өөр ганц тоглоом байдаг нь 1998 онд “Nintendo” компани гаргасан “The Legend of Zelda: Ocarina of Time” юм. Хүмүүс ам сайтай байгаа ч зарим тоглогч нар “GTA 6”-ыг их алдаатай байна гэж шүүмжилжээ. Тоглоом нээлтээ хийгээд хэдхэн цагийн дотор олон тооны алдаа илэрсэн байна.
Эх сурвалж: Reuters













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.