НҮБ-ын дээд шүүх Мьянмарыг рохинжачуудын эсрэг геноцид үйлдсэн гэж үзжээ
НҮБ-ын дээд шүүх болох Олон улсын шүүх пүрэв гарагт /2026.11.19/ дүгнэлт гаргахдаа Мьянмарын цэргүүд 2017 онд үндэстний цөөнх болох рохинжачуудыг хөнөөж, бэлгийн хүчирхийлэл үйлдсэн нь төрийн санхүүжилттэй явуулсан геноцид гэж үзжээ. Уг хэргийг шалгуулахаар Гамбиа улс 2019 онд Олон улсын шүүхэд хандаж байсан юм. Энэ шийдвэр нь Дэлхийн II дайнаас хойш аливаа олон улсын шүүх геноцидыг үйлдсэн гэж үзэх хууль ёсны босгыг давсан гэж үзсэн дөрөв дэх тохиолдол боллоо. Мөн аливаа олон улсын шүүх төр геноцид үйлдсэн гэж үзсэн эхний тохиолдол болсон юм.
Хурлыг даргалж явуулсан шүүгч Юүжи Ивасава шийдвэрийг танилцуулахдаа “Мьянмарын аюулгүй байдлын хүчнийхэн олон мянган рохинжачуудыг хөнөөж, бэлгийн хүчирхийлэл үйлдэж, хүүхдүүдийн эсрэг хүчирхийлэл үйлдэн, зугтаж буй рохинжачууд руу халдсан гэж шүүх үзэж байна. Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах улс Хойд Ракхайн мужид рохинжачуудын эсрэг геноцид үйлдсэн” хэмээжээ. Мьянмарын хавчлагын улмаас Бангладеш улс руу 1.2 сая рохинжа үндэстэн дүрвэсэн юм. Бангладеш дахь дүрвэгсдийн сууринд шүүхийн шийдвэрийг сонссоны дараа нэгэн рохинжа тэмцэгч хэлэхдээ, үнэн шударга шийдвэр гаргасан түүхэн мөч байлаа гэжээ.
Эх сурвалж: Reuters













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.