НИЙГЭМ

ТОДРУУЛГА: Ч.Уранхолбоо сугалааны мөнгийг хувьдаа завшаагүй

Дуучин Ану буюу Ч.Уранхолбоо фейсбүүк хуудсаараа дамжуулан “Машинтай ээж” хөтөлбөрийг зарласан билээ. Тэгвэл энэ талаар цахим орчинд “Harrier” автомашины сугалаанд нийт 18 мянган хүн оролцож, хүн бүрээс 5000 төгрөг авсан. Энэ нь нийт 90 сая төгрөг болж байгаа бөгөөд “Harrier” автомашин 35 сая төгрөгийн үнэтэй. Үлдсэн мөнгийг нь өөртөө завшиж, иргэдийг луйвардаж байна” гэсэн постууд явах боллоо.

Энэ талаар дуучин Ч.Уранхолбоогийн дүүгээс тодрууллаа.

СУГАЛААНЫ МӨНГИЙГ ХУВЬДАА ЗАВШААГҮЙ

-Дуучин Ч.Уранхолбоо автомашины сугалаа явуулж, сугалааны мөнгийг хувьдаа завшиж байна гэсэн мэдээлэл цахим ертөнцөөр тараад байна. Энэ талаар тайлбар өгнө үү?

-Бид хувиасаа сугалаа явуулж, мөнгө завшиж байгаа зүйл байхгүй. Харин “Авто моторс 999” байгууллагатай хамран “Prius 30” машины азтанг шалгаруулсан. Үүний дараа “London bridge boutique” дэлгүүрээс хамран ажиллах санал тавьсан. Тус байгууллагуудтай хамтран өөрийн фейсбүүк хуудсаараа дамжуулж “Машинтай ээж” хөтөлбөр зарласан нь энэ. Өөр ямар нэгэн хувийн ашиг хонжоо байхгүй.

-Harrier автомашины сугалаанд 18000 хүн оролцож, хүн бүрээс 5000 төгрөг авсан гэдэг үнэн үү?

-Энэ бол ташаа мэдээлэл. “Harrier”автомашины сугалааг “London Bridge Boutique” дэлгүүртэй хамран явуулж байгаа. Тус дэлгүүрийн дотуур хувцас худалдан авсан хүн бүр оролцох эрхтэй. Сугалааны хугацаа дуусах болоогүй. Харин бид “Авто моторс 999“-тэй хамтран “Prius 30” машины сугалаа явуулсан. Иргэд тус сугалаанд оролцохын тулд 5000 төгрөг шилжүүлсэн гэдэг нь үнэн.

- Иргэд Prius 30 машины сугалаатай андуурсан юм байна. Тэгвэл сугалаанд 18000 иргэн оролцож нийт 90 сая төгрөг цугларсан гэх мэдээллийн тухайд?

- Тийм зүйл байхгүй. “Prius 30” машины сугалаанд 3500 хүн оролцож, нийт 17.5 сая төгрөг цугларсан. Харин тус автомашин нь 16.5 сая төгрөгийн үнэтэй. 5000 төгрөгийн хураамжийг тухайн байгууллагын ажилтны дансаар хүлээн авсан. Дуучин Ч.Уранхолбоо үүнд хамааралгүй.

ДУУЧИН Ч.УРАНХОЛБОО ХАМТАРЧ АЖИЛЛАСАН ТӨДИЙ

Үүний дагуу “Prius 30” машины сугалааг явуулсан “Авто моторс 999” хэмээх байгууллагатай холбогдоход дараах хариуг өглөө.

-Бид фейсбүүк хуудсаа хөгжүүлэх, борлуулалтаа нэмэгдүүлэх зорилгоор дуучин Ч.Уранхолбоотой хамтарч сугалаа явуулсан. Хүмүүс сугалааны мөнгийг хувьдаа завшиж буй мэт ойлгож байна. Гэвч тийм биш. Иргэд 5000 төгрөг шилжүүлснээр тэдний утсанд код очиж, сугалаанд оролцох эрхтэй болно. Сугалаанд нийт 3500 гаруй хүн оролцож, гуравдугаар сарын 8-нд азтанг шалгаруулсан. Шагналын “Prius 30” машин 16,5 сая төгрөгөөр үнэлэгдэж байгаа юм. Сугалааны мөнгөнөөс машины мөнгийг хасаад 1 сая гаруй төгрөг үлдсэн.Тус мөнгөөр бид урсгал зардлуудаа нөхсөн юм. Тухайлбал, сугалаанд оролцогчид бүр рүү мессеж илгээх программ худалдаж авсан. Мөн үүний ард ажилласан хоёр ажилчны цалинг тус мөнгөнөөс гаргасан.

Харин “London Bridge boutique” дэлгүүрийн зүгээс дараах тайлбарыг өгөв.

“Авто моторс 999” гэх байгууллага дуучин Анутай хамтран “Prius 30” машины сугалаа явуулсныг хараад бид ч мөн энэ аргаар борлуулалтаа нэмэгдүүлэх боломжтой гэж бодсон. Тэгээд дуучин Ч.Уранхолбоотой холбогдож хамтран ажиллах санал тавьсан. Манай дэлгүүрээс 29.000 төгрөгийн үнэ бүхий дотуур хувцас худалдан авснаар “Harrier” автомашины азтан шалгаруулах сугалаанд оролцох эрхтэй болох юм. Дөрөвдүгээр сарын 15-нд азтанг шалгаруулахаар төлөвлөсөн байгаа. Гэхдээ нэг сарын хугацаанд дөнгөж 1200 ширхэг дотуур хувцас борлуулаад байна. Бид 5000 ширхэг бүтээгдэхүүн борлуулснаар “Harrier” машин авсан зардлаа нөхнө гэж төлөвлөсөн юм. Бид сугалааны мөнгийг луйвардаж авах байтугай өөрсдөө алдагдалд орох эрсдэлтэй байна. Гэхдээ амласан ёсоороо азтангаа шалгаруулж, машинаа гардуулах болно.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Дотуур хувцасны дэлгүүр 250.000.000 сая байтугай 70.000.000₮-ийн бараатай бн гэдэг худлаа, цэвэр луйвар бн!!!Уранхолбоо энд тэндхийн элдэв юм сурталчилж, үнэгүй нүүрээ ботоксдуулж, үнэгүй хувцаслаж эд хэрэглэгдэхүүн авахаас хэтрэхгүй залила

Зочин
Зочин

Munguu ugchihuud olon yum buu yari. Chadaj bgaa yumand arga bxgui.

Татвар
Татвар

Хувь хүний орлогын албан татварын тухай хууль 12.1.2 болон 19.1.2 заасан төлбөр таавар бооцоот тоглоом сугалаанаас олсон орлогын дүнгийн 40 хувиар тооцож татвар ногдуулнаа л гэдэг шүү... олны танил хүмүүс болон компаниуд хуулиа дээдлээд татвараа төлцгөөх биздээ... татварын байгууллагч гэсэн энэ их хавтгайрсан сугалааг бүртгэж авч татвараа ногдуулахаа мэдэж байгаа байлгүй дээ...

Нарангараю
Нарангараю

Урөнхолбоо таныг хархаар нэг тийм маш муухай төрх харагдах юм. Та эхээс төрсөн төрхөө уг чанартай голоод ийм аймаар болчихсон юм уу Тэгээд бас түмний өмнөөс байгууллагуудаас гуйлга гуйгаад өөрөө өгч байгаа юм шиг байх юм.

Холбоотой мэдээ

Back to top button