ЭТТ: Манай компани 30 хувиа зарахгүй
Дэлхий дахинд Ковид-19 вирусийн халдвар дэгдэж, улс орны эдийн засагт томоохон хүндрэл учираад буй. Үүнтэй холбоотойгоор ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийсний дараа Гашуунсухайтын боомтоор нүүрсний экспортыг албан ёсоор эхэлснийг "Эрдэнэс Тавантолгой” компанийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг мэдэгдлээ. Ийнхүү 2000 жолооч нүүрс тээвэрлэлтийг хийж эхэлжээ. Өнөөдрийн байдлаар төлөвлөгөөний 71 хувийн биелэлттэй ажиллаж буйг онцлов. Мөн тэрээр:
"Эрдэнэс Тавантолгой” ХК-тай холбоотой улс төрийн дайралт 2010 оноос хойш гурав дахь удаагаа ирж байна. Манай компани 30 хувиа зарахгүй. Үйл ажиллагаагаа цаашид бүтэн авч явна.
Ирэх дөрөвдүгээр сарын 24-нд Цогт-Цэций суманд хувьцаа эзэмшигчдийн хурлыг хийхээр төлөвлөсөн. 1072 ширхэг хувьцаатай иргэд оролцох боломжтой ч санал өгөх эрхгүй. Ногдол ашгийг ирэх тавдугаар сард олгоно. Хуулийн зохицуулалт ийм байгаа гэсэн юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.