З.Энхболд намдаа эргэж очсон ч залуус нь “ЁОЗГҮЙ” байна

Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс З.Энхболд Ерөнхийлөгчийн тамгын газрын даргаын албан тушаалаа өөрийн хүсэлтээр орхиж, Ардчилсан намын дарга С.Эрдэнийн орон тооны бус ахлах зөвлөх болсон.
Тухайн үед сэтгүүлч Л.Мөнхбаясгалангаас эхлээд л түүнийг Ерөнхийлөгчтэй түнжин хагарч хөөгдсөн гэх утгатай мэдээлэл нийтэлж байв. Харин мань хүн үгүйсгэсэн байр суурийг илэрхийлж, Ерөнхийлөгчтэй сайн харилцаатай хэвээр байгаа хэмээж сонгуульд нэр дэвшихээ дуулгасан юм.
Харин зарим хэвлэлүүдэд Ардчилсан намыг С.Эрдэнээс авах Ерөнхийлөгчийн даалгавартайгаар З.Энхболд төрхөмдөө буцаж ирлээ хэмээн нийлэгдсэн байдаг.
Шинэ ажилдаа очсоноос хойш тэр хэвлэлийн бай болсоор сууна. Тодруулбал, түүнтэй хамаарал бүхий гэх “Страто” ХХК, “Хишиг арвин индустриал” ХХК-ийн “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай хамтран ажилладаг баримт сэлтүүд хэвлэлээр дэлгэгдсэн. Түүнчлэн Ерөнхийлөгчтэй хагаралдсан гэх утга бүхий шуум, мэдээлэл дахин явж эхлэв.
Эдгээр асуудлуудаас нь үүдээд намын залуус нь түүнд “ёозгүй” байгаа бололтой. Ерөнхийдөө л намын дотоодод асуудал дэгдэж, хөдөлгөөнд оржээ. АН-ын залуус уулзалт зохион байгуулж, тодорхой асуудлуудыг ярьж эхэлсэн аж. Намын дарга хүртэл хийж явсан түүнээс өдгөө жийрхэж, 2016 онд намаа ялагдуулсан түүхийг давтах вий хэмээх болгоомжлол үүсгэсэн гэх.
Ирэнгүүтээ л Ерөнхийлөгчтэй хагаралдаж, тэмцэлдсэн мэт сэтгэгдлийг олон нийтэд төрүүлэн жүжиглэж, огт өөр зорилгоор улс төр хийж байгаа гэжээ. Мөн намд ямар ч гавъяагүй хэрнээ ахин намын удирдлагын түвшинд гарч ирсэнд тун дургүй байгаа юм. Тиймээс АН-ын даргын “ахлах зөвлөх” хэмээх хариуцлагатай албанаас чөлөөлүүлэх шаардлагатай гэж үзэж буй ажээ.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ЭНХБОЛДООС АЙЖ БАЙНАА.МАН-ЫНХАН
хаха
Анус нам ч авсандаа орох болжээ.Маани ид ня хум.Эрдэнэ гэдэг ш�##�хайсан зөнөглөж яваа бодон гахай намаа хуга ялуулсан зика вирусаар 2020 оны сонгуулиар яаж нэгмөсөн арчуулахаа за�##�гах гэж байгаа юм байх даа
Та нар наад хүнээсээ барц олж чадахгүй л болуу.оролдож байж торгуулах шийтгэл авна шүү.Бодлого нь нь зөв бурууг олон жилийн дараа харна.Чамбай эр шүү.
намаа аврахаар намдаа эргэн ирсэн
Ардчилсан нам ялагдаад байв�##� Монголын ардчил�##� �##�хам �##�хмаар яг одоо хаврын цас �##�га болж байгаа адил багассаар үгүй болно.Өнөөдөр надад үгээ хэлэх эрх байна.та нар бас өөрийн өнцгөөс харж байна.нэг өдөр энэ �##�га болж ..
.
Энэ байдлыг түргэн мэдэрч дээ Ямар ч ажил �##�бан туша�##� ер юун дээр ч гэсэн Би авмаар байхад энэ гараад ирэх юм гэсэн байдлаар бүх з�##�уус хандах болсон Нийгмийн гадуурх�##� юм уу
Юу тарина түүнийгээ хурааж авна аа гэж энэ байх Өөрсдийнх нь бүтээсэн нийгэм одоо я�##�тай Айлаар ярих юм бол ээж аав минь амьдрах хугацаа чинь болсоон хураасан хөрөнгөө надад өгөөд үхээч гэсэн хар�##�ган үйлтэй яг адил Хөгшрөх л байх